Арванхоёрдугаар сард Аргентин улсын жилийн инфляцын түвшин 211.4 хувьд хүрснийг тус улсын статистикийн агентлаг пүрэв гарагт мэдэгджээ.
Сараар авч үзвэл, арванхоёрдугаар сард тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 25.5 хувиар өссөн бол арваннэгдүгээр сард 12.8 хувиар өссөн байна. Энэ нь 1991 онд Аргентины мөнгөн тэмдэгтийн ханш эрс унасан (гиперинфляцын) үеэс хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Өмнөх засгийн газрууд зардлаа санхүүжүүлэхийн тулд мөнгө хэвлэдэг байсан нь ийм байдалд хүргэсэн байна. Мөн өнгөрсөн сард тус улсын шинэ ерөнхийлөгч болох либертари үзэлтэй Хавьер Милей песогийн албан ёсны ханшийг 54 хувиар сулруулж, үнэ тогтоох хэлэлцээрийг хүчингүй болгосноор үнийн дарамт улам бүр нэмэгджээ.
Эдийн засгийн уналт нь цаашдын өсөлтийг удаашруулах магадлалтай гэж эдийн засагчид үзэж байгаа ба ОУВС-аас Аргентины эдийн засаг 2024 онд 2.5 хувиар хумигдах урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
Аргентинчуудын худалдан авах чадвар арванхоёрдугаар сард дунджаар 10 орчим хувиар буурсан бол цалин хөлсний өсөлт үнээс удаан байв. Үүний зэрэгцээ, Аргентины бизнес эрхлэгчдийн холбооноос жижиглэн худалдаа эрхлэгчдийн дунд явуулсан ээлжит судалгаагаар арванхоёрдугаар сард 2022 оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 13.7 хувиар буурсан байна.
Санхүүгийн зөвлөх үйлчилгээний “FmyA”-ийн захирал Фернандо Маруллын хэлснээр инфляц болон эдийн засгийн идэвх дор хаяж хоёрдугаар сар хүртэл “аймшигтай” хэвээр байх болно. “Үүний дараа, хэрэв Милейгийн эдийн засгийн төлөвлөгөө амжилттай болбол сэргэлт харагдаж эхлэх ёстой.”
Арванхоёрдугаар сард Милей “шок эмчилгээ” гэж нэрлэсэн эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор зардлыг танах, татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Мөн зарлиг гаргаж, эдийн засгийн өргөн хүрээний зохицуулалтыг зогсоосон.
Гэвч Милей уг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн бэрхшээл, нэгдүгээр сарын сүүлээр үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулахаар төлөвлөж буй бүх нийтийн ажил хаялт, Конгрессоор шинэчлэлийг батлуулахын төлөөх тэмцэл зэрэг саад бэрхшээлүүдтэй тулгараад байна.
Эх сурвалж: Financial Times

#Аргентин, #Эдийн засгийн хямрал, #инфляц,