Сурагчдын амралтыг тохиолдуулан Зуунмод хотноо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, клубүүд өөрсдийн санаачилгаар үнэ төлбөргүй сургалтууд зарлаж эхлэв.
Тухайлбал, “Цэгц” дартсын клубээс “Дартсын анхан шатны мэдлэг олгох" сургалтыг зарлаж, 12-17 насны хүйс харгалзахгүй 20 хүүхдийг сургахаар төлөвлөжээ.
Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр байр, Үйлчилгээний нэгдсэн төвд байрлах "Цэгц" дартсын клубийн байранд өнөөдрөөс эхлэн 3 хоног бүртгэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хичээллэхээр төлөвлөсөн байна.
Сургалтын нийт үргэлжлэх хугацаа нэгдүгээр сарын 5-28-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
Мөн Монголын оюун ухааны академийн Төв аймаг дахь салбараас “Амралтаар оюуны спортоор 1 цаг өөртөө гаргаад суралцаарай” уриаг дэвшүүлэн 1 цагийн үнэ төлбөргүй сургалтыг зарласан байна.
Энэхүү сургалт нь мягмар, пүрэв гарагт 16:30-17:30 цагийн хооронд зөвхөн нэг удаа өөртөө нэг цаг гаргаад оюуны спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжтой болж байна.
Уг сургалтуудыг хүүхэд, багачуудыг цахим хэрэглээ, утас, компьютер, зурагт зэргээс түр холдуулах зорилгоор зохион байгуулж байгаа аж.

#ТӨВ,