Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан эхний ээлжийн 35 автобус Улаанбаатар хотод ирж, Төв талбай дээр өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд байршуулан иргэдэд үзүүлж байна.

Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй. Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ. 

Шинэ автобусны үзүүлэлтүүд: 2023 онд үйлдвэрлэсэн

- Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан- Зөв талдаа жолооны хүрдтэй
-Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 
-Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
- Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
- Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
- Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
- Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
- Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
- Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 
- Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
- Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
- Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
- Автомат төвлөрсөн системтэй
- Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
- Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
- Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
- Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 
- Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 
- Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
- Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 
- Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 
- Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 
- Заалны чанга яригчтай 
- Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
- Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байна

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #шинэ автобус, #төв талбай, #нээлттэй танилцуулга,