Төв аймгийн Зуунмод хотод анхны 12 давхар 96 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад оров. Энэхүү орон сууц нь Зуунмод хотын 2 дахь ээлжийн 2000 айлын орон сууцны хорооллын эхний барилга юм.

Бодьтэгри эко хотхон нь нийт 11 барилга барихаар төлөвлөсөн бөгөөд нийт 22 иргэнийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах аж. 

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар үг хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд аймагт дэд бүтцийг сайжруулах ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тухайлбал, Зуунмод хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний шинэчлэл, цахилгаан хангамжийн 110/35/10 кВт-ын дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, Зуунмод хотын 30 кВт-ын дулааны станц, дулааны станцын 1, 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажлуудын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

 Ингэснээр иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн цаашлаад хашаандаа сайхан амьдрах иргэд ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

#төв аймаг,