Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын сангийн дэмжлэгтэйгээр "Нэхмэл эдлэл, хувцас, арьс шир, гутал үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм" номын нээлтийг МҮЭ-ийн холбооны хурлын танхимд хийж, салбарын ХАБЭА-н тухай хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, ажил олгогчид, ҮЭ-үүдийн идэвхтэн, сонгуультан, аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н ажилтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр нар нээлтийг үг хэлэв.
ОУХБ-ын шийдвэрээр тусгайлан боловсруулсан Нэхмэл эдлэл, хувцас, арьс шир, гутал үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн практик дүрмийн талаарх энэхүү гарын авлагыг орчуулан уншигчдад хүргэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт, ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийг сайжруулахад төр, ажил олгогчид, ажилтны төлөөллийн байгууллагуудын эрх үүрэг, оролцоо, хариуцлагыг тодорхойлод чухал ач холбогдолтой гэдгийг Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтуудын ҮЭХ-ны дарга Э.Тамир онцоллоо.

ОУХБ-ын шийдвэрээр тусгайлан боловсруулсан Нэхмэл эдлэл, хувцас, арьс шир, гутал үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн практик дүрэм гарын авлагыг хөнгөн үйлдвэрийн салбарын нийгмийн түншүүд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, Ажил олгогчид, тэдгээрийн мэргэжлийн холбоод, ҮЭ-ийн ажилтан, сонгуультнууд, ХАБЭА-н мэргэжилтнүүд болон Компани, байгууллагын ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, нийт ажилтнуудын өдөр тутмын хэрэгцээнд зориулан энэхүү номыг орчуулан бэлтгэжээ.

Энэ үеэр Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир Хөнгөн аж үйлдвэрийн салбарт ХАБЭА-н соёлыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй сорилтууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул Хөнгөн аж үйлдвэрийн салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Нэхмэл эдлэл, хувцас, арьс, гутал үйлдвэрлэлийн салбарын ХЭМАБ-ын үйл ажиллагааны дүрэм сэдвээр Судлаач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, (Phd) Г.Адъяа нар тус тус мэдээлэл өгч оролцогчид салбарын ХАБЭА-н нөхцөл байдлан талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

#Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, #номын нээлт,