2023 онд Оросын ажиллах хүчний нөөц 4.8 саяар хоргодсон бөгөөд 2024 онд нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай байгааг Оросын Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон судалгааны тайлангаас иш татан "Известия" сонин ням гарагт мэдээлэв.

Өнгөрсөн сард Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина ажиллах хүчний хоргодол нь ажиллах хүчний ноцтой хомсдолд хүргэж, эдийн засгийн өсөлтөд заналхийлж байгааг анхааруулж байв.

2022 оны хоёрдугаар сард Орос Украинд “тусгай цэргийн ажиллагаа” явуулж эхэлснээс хойш дайныг эсэгрүүцэгч, эсвэл дайнд дайчлагдахаас эмээсэн олон зуун мянган хүн тус улсыг орхин гарсан.

Ялангуяа, Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, 300,000 хүнийг цэрэгт татах тогтоолыг баталсны дараа гадагшаа гарах урсгал эрчимжиж байв.

"Известия" сонины  тус судалгааны зохиогч Николай Ахапкинаас иш татан мэдээлснээр 2022, 2023 онд Орос улсад ажиллах хүчний хомсдол огцом нэмэгдсэн байна. Тэр дундаа жолооч, дэлгүүрийн ажилчид онцгой эрэлт хэрэгцээтэй байгаа аж.

“Росстат” статистикийн агентлагийн албан ёсны мэдээллээр нийт ажлын байрны сул орон тоо 2022 оны дунд үе гэхэд 5.8% байсан бол 2023 оны мөн үед 6.8% болж өссөн байна.

Үүнийг нийт ажиллах хүчинд хамруулан авч үзвэл 2023 онд ажиллах хүчний хомсдол 4.8 саяд хүрсэн гэсэн үг болохыг "Известия" судалгаанаас иш татан бичжээ.

Хөдөлмөрийн сайд Антон Котяков үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт ажиллах хүчний хомсдол хүндэрч, компаниуд шинээр ажилчдыг татахын тулд цалингаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байгааг мэдэгдсэн байна.

Г.В. Плеханов-ын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Татьяна Захаровагийн хэлснээр ирэх жил ажиллах хүчний хомсдол хэвээр үргэлжлэх бөгөөд үйлдвэрийн ажилтан, инженер, эмч, багш зэрэг ажлын байрны сул орон тоог нөхөхөд илүү хэцүү байх гэнэ.

Тэрээр ажиллах хүчний хомсдолын шалтгаануудын нэгд хүн ам зүйн байдал, "хүн амын шилжилт хөдөлгөөн"-ийг нэрлэжээ.

Эдгээр болон бусад мэргэжилтнүүдийн судалгаа, дүгнэлтийг үл харгалзан Орост ажилгүйдлийн түвшин түүхэн доод түвшинд буюу 2.9%-д хүрсэн болохыг Путин энэ сарын эхээр бахархалтайгаар мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #эдийн засаг, #ажиллах хүчний хомсдол, #цэргийн тусгай ажиллагаа,