Европ тивийн долоон улс 2035 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цахилгаан станцуудыг эрчим хүчний системээсээ халахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Эдгээр орнууд нийлээд тивийн эрчим хүчний үйлдвэрлэлийн тал орчим хувийг бүрдүүлдэг байна.

Амлалтад Австри, Бельги, Франц, Герман, Люксембург, Нидерланд зэрэг ЕХ-ны гишүүд болон ЕХ-ны гишүүн бус Швейцар нэгджээ. Герман, Франц нь Европын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч юм.

Одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүнд 2040 он гэхэд Европ тивийн эрчим хүчний салбар нүүрсхүчлийн хийнээс ангижрах нь тодорхой боловч хамтдаа илүү хурдацтай ажилласнаар эрчим хүчний сүлжээ болон цахилгаан эрчим хүч хадгалах дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой болно гэж улс орнууд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Европын Байгаль орчны агентлагийн мэдээлснээр Европын орнууд 2022 онд нийт цахилгаан эрчим хүчнийхээ 41%-ийг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлсэн байна.

Гэхдээ нүүрсхүчлийн хийн ялгаруулалт улс орнуудад харилцан адилгүй хэвээр байгаа юм.

Жишээлбэл, Австри улс эрчим хүчний хэрэглээнийхээ дөрөвний гурваас илүүг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг бол Франц 70 орчим хувийг нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүчээр хангадаг. Харин Польш эрчим хүч үйлдвэрлэхдээ Европын холбооны аль ч улсаас илүү нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна.

"Ember” судалгааны төвийн тооцоолсноор Европ 2035 он гэхэд эрчим хүчнийхээ 80 хүртэлх хувийг нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлж, нүүрсэн цахилгаан станцыг үндсэндээ халах төлөвтэй байгаа ба үүнийг хийхийн тулд 750 тэрбум еврогийн урьдчилсан хөрөнгө оруулалт шаардлагатай гэв.

Эх сурвалж: Reuters

#европ, #нүүрсхүчлийн хий, #Цахилгаан эрчим хүч,