Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн Э.Оюумаа багштай 11а ангийн сурагч Болдхүүгийн Билэгт Япон орноор аялах “JENESYS 2024” хөтөлбөрт шалгарсан байна.

Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд ЭСЯ, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс “JENESYS-51" уралдааныг зохион байгуулжээ.

 Тэрбээр уралдаанд шалгарснаар 2024 оны 3 дугаар сарын эхээр 1 долоо хоног орчим Японд айлчлан, Япон орны соёлтой танилцаж, айлд зочлон, олон байгууламжаар танилцах аялалд оролцох аж.

Энэхүү аялал нь оролцогчдод Япон улсын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.

Тус уралдааны шагналд нийт 51 эрх байгаагаас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон Их, дээд сургуулийн оюутны бүлэг тус бүрд 20 эрх, Ахисан түвшний сургуулийн оюутны бүлэгт 11 эрхийг олгожээ. 

#Сэлэнгэ, #Б.Билэгт,