Төв аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаас "Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Алтанцэцэгээс тодруулахад, ирэх оны төсвийн онцлог зүйл нь “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр хэрэгжихээр тусгагдлаа.

Аймгийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд байдаг бөгөөд өдөрт 100 грамм сүү уулгах төсөл орж ирж эхний ээлжид төлөөлөгчдийн саналаар дэмжигдсэн. Энэ нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бага наснаас нь кальцийн дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой.

Мөн Төв аймаг жилд 100 сая литр сүү үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр хоршоодыг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх давуу талуудтай” гэв.

#“Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр, #ТӨВ,