Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах эрх БШУ-ны сайдын мэдэлд байдаг. Яг өнөөдрийн байдлаар албан ёсоор тушаал шийдвэр гарч албажаагүй байна.
Урьдчилсан байдлаар сурагчдын амралтыг 4 хоног урагш нь татах тухай яригдсан. Арванхоёхдугаар сарын 29-ний баасан гараг үндэсний эрх чөлөөний өдөр учраас бүх нийтээр амардаг. 30, 31-ний өдрүүд бямба ням гараг таарч байгаа. 2024 оны нэгдүгээр сарын 1 бүх нийтийн амралтын өдөр байдаг.
Тэгэхээр нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагаас эхлээд 5-ны баасан гарагийг амралт руу шилжүүлэх боломжтой тухай яригдсан.
Одоо хүчин төгөлдөр байгаа хичээлийн жилийн бүтцээр бол бага дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 8-28-ны өдөр хүртэл амрах хуваарьтай. 10-12 дугаар ангийн сурагчид 7 хоногийн дараа буюу 15-ны өдөр амралт нь эхлэх ёстой. Тэгэхээр яригдаж байгаа шийдвэр баталгаажвал ахлах ангийн сурагчдын 9 хоногийн хичээлийг амралт руу шилжүүлнэ гэсэн үг.

#онцолсон, #БШУЯ, #сурагчдын амралт,