ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Австралийн Холбооны Улсын Гриффитийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Гамшиг, олныг хамарсан осол, гэмтлийн үед эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх”, “Агаарт эмнэлгийн тусламж үзүүлэх” сургалтад хамрагдсан алба хаагчдад үндэсний хэмжээнд болон олон улсад үүрэг гүйцэтгэх эрх бүхий гэрчилгээг гардууллаа.

Тус сургалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын 25 эмч, аврагч болон нийслэл, орон нутгийн 60 орчим эмч нар хамрагдсан бөгөөд сургалтыг Австрали, АНУ, Канад, Папуа Шинэ Гвиней улсын нийт 9 сургагч багш удирдан зохион байгууллаа.

Арван өдрийн турш үргэлжилсэн тус сургалтаар гамшиг, ослын үед тусламж ирэх хүртэл аюулд өртөж, гэмтсэн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг онол болон дадлага хосолсон хэлбэрээр дээшлүүлсэн юм.

Мөн сүүлийн жил гаруй хугацаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид алслагдсан аймгуудад нисдэг тэргээр эмнэлгийн түргэн тусламж үзүүлж эхэлсэнтэй холбогдуулан Австралийн Лайф Флайт агаарын эмнэлгийн тусламжийн байгууллагын төлөөлөл, АНУ-ын мэргэжилтнүүд хамтран тусгай хөтөлбөрийн дагуу агаарт эмнэлгийн тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулсан гэдгээрээ онцлог байлаа.

Энэ удаагийн олон улсын сургалт нь гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх өөрийн үндэсний сургагч багш нартай болж, цаашид энэ чиглэлээр эрүүл мэндийн салбарын болон бусад холбогдох байгууллагын ажилтнуудад тасралтгүй сургалт явуулах, эмнэлэг хүртэлх тусламжийн хүний нөөцийг чадавхжуулах суурь тогтолцоог бий болгох үр дүнтэй байлаа.

#дэмб, #обег, #эмя, #олон улсад үүрэг гүйцэтгэх сургагч багш,