Лхагва гарагт найман зорчигчтой АНУ-ын цэргийн “CV-22 Osprey” нисэх онгоц Японы Якүшима арлын ойролцоо осолдсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эргийн хамгаалалтын албанд 14:47 цагийн орчимд ослын талаарх мэдээлэл ирсэн бөгөөд бүс нутгийн эргийн хамгаалалтын 10-р штаб ослын газар руу эргүүлийн завь болон нисэх онгоцыг илгээсэн байна.

“NHK” телевизийн мэдээлснээр онгоц Токио дахь Йокота баазаас Окинава дахь Кадена бааз руу нисэж байсан ч осолдохынхоо өмнө Якушимагийн нисэх онгоцны буудалд яаралтай газардах хүсэлт ирүүлжээ. 

Ослын өмнө онгоцны зүүн хөдөлгүүр шатаж байсан талаар тус телевиз мөн мэдээлсэн байна.

“Osprey” бол сэнсэн хөдөлгүүрт нисэх онгоц бөгөөд олон жилийн туршид уг онгоцтой холбоотой олон тооны осол бүртгэгдэж байжээ.

Тухайлбал, наймдугаар сард Австралийн хойд хэсэгт цэргийн сургуулилалтын үеэр осолдож, онгоцонд байсан 23 тэнгисийн явган цэргийн гурав нь амь үрэгдсэн байна.

Мөн 2017 онд Австралийн хойд эргийн ойролцоо газардах үедээ тээвэрлэгч хөлгийг мөргөж сүйрсний улмаас гурван тэнгисийн явган цэрэг амиа алдсан байна.

Эх сурвалж: BBC

#Osprey, #CV-22 Osprey, #АНУ-ын цэргийн нисэх онгоц, #Японы Якүшима арал,