Технологийн хөгжил бидний амьдралыг хялбарчилж байгаа ч хүүхдийн бие хүний хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Завгүй амьдралаас үүдэн эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал багассанаар тэд телевиз, гар утас, компьютерийн дэлгэц, тоглоомонд сатаарах нь нэмэгдсэн.
Нэг баримт дурдахад 3-12 насны хүүхэд дунджаар долоо хоногт 15 цаг видео тоглоом тоглодог байна (2018). Харамсалтай нь хүүхдийн тархины бүтэцийн 90 хувь нь 0-5 насанд бүрэлддэг тул дэлгэцийн урд өнгөрүүлэх нь тэдний ирээдүйд сөрөг үр дагавартай. Хүүхэд бусадтай тоглох үед нийгэм, сэтгэлзүй, бүтээлч сэтгэхүйн ур чадваруудыг эзэмшдэг. 2009 онд хийсэн судалгаагаар баавгайн бамбарууш 1 нэг илүү цаг тоглоход насанд хүрсэн хойноо амьд үлдэх магадлал 18 хувиар илүү амьд үлдэх магадлалтайг илрүүлсэн. Энэ нь хүнд ч гэлтгүй бүхий л амьтадад чухал зүйл гэдгийг харуулдаг. Тэр дундаа санамсаргүй буюу аясаараа бусадтай тоглох нь хүүхдэд бие даан шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг. Жишээ нь Би гулсуураар гулгах хэрэгтэй юу? Энэ хэтэрхий эгц харагдаж байна. Би бага зэрэг айж байна. Гэхдээ би оролдоод үзэх хэрэгтэй хэмээн шийдэх. Иймд тоглох нь хүүхдийн хөгжилд орлуулашгүй чухал зүйл юм.
СЭТГЭЛ ЗҮЙ
Өөртөө итгэх: хүүхэд шатаар авирах, дүүжлэгдэн гараар явах, гулсах үед маш олон сорилттой тулгардаг. Тэдэнд даалгавар хялбар биш учир гүйцэтгэсний дараа өөрөөрөө бахархах, итгэх мэдрэмжийг авдаг. Тоглох үедээ ганцаараа эсвэл хүүхдүүдтэй байх нь чухал биш юм.
Баялаг мэдрэмж: хүүхэд тоглох үедээ төсөөллийн ертөнцдөө айдсыг бий болгодог. Энэ нь айдсаа ялан дийлэх замаар бодит байдлыг давдаг. Мөн ахмад хүүхэдтэй тоглох үед хошигнох, хүндлэх, хүлээцтэй байх зэрэг харилцааны аргад барилд суралцана. Жишээ нь хүүхэд гулгуур дээр ээлж дараагаа хүлээн зогсох үед бухимдал, уйтгар гуниг мэдрэх ба энэ нь тэдний тэвчээрийг хөгжүүлдэг.
Хат суух: хүүхэд гадуур тоглож байхдаа амьдралын бодит үнэнтэй нүүр тулдаг. Жишээ нь үхсэн амьтан харах, хөл гараа шалбалах, хүүхдэд дээрэлхүүлэх гэх мэт. Энэ бүхэн нь ирээдүйд тохиох хүнд хэцүү зүйлийг тайвнаар, сэтгэлийн шарх багатайгаар даван туулахад бэлддэг.
Итгэлцэл: хүүхэд найзуудаас гадна эцэг эхтэйгээ тоглохыг хүсдэг. Тэд гулсуураар хамт гулгах, шатруу түшүүлж авирах, гараараа савлуулахыг танаас хүсдэг. Энэхүү хамт тоглож өнгөрөөсөн цаг хугацаа таны тухай мартагдашгүй дурсамж, итгэлцлийг хүүхдэд үлдээдэг.
НИЙГМИЙН ХАРИЛЦАА
Дасан зохицох: Тоглоомын талбай дээр сайн муу үйл явдлууд тохиолдох бөгөөд тэдгээр нь хүүхдийн бэрхшээл даван туулах механизмыг хөгжүүлж, сайн төлөвшсөн хүн болоход тусалдаг (Гарсиа, 2013).
Бусдыг сонсох: Хүүхдүүд тоглохдоо хамтран дүрэм зохиодог. Дүрмийг зохиох явцад бусад хүүхдийн яриаг сонсож ойлгох, тодруулах, санал оруулах болон буулт хийхийг сурдаг. Сонсож сурах нь насанд хүрсэн хүний хамгийн чухал ур чадварын нэг юм.
Хамтрах: Хүүхэд ялагч байхын төлөө тоглодоггүй. Тэд тодорхой нэг зорилгод хүрэхийн тулд хамтрах эсвэл бие биедээ тусалдаг. Жишээ нь элс, ус, савлуураа хуваалцах гэх мэт. Мөн тэд багт үлдэхийн тулд өөрийгөө хянаж сурах шаардлагатай болдог.
Бодит харилцаанд ороход бэлдэх: бид бага байхдаа айл гэр, худалдагч болж тоглодог байсан. Энэ мэт дүрд орж тоглох нь хүүхдүүд бодит амьдралын харилцааг ойлгоход тусалдаг. Тэд тоглож байхдаа өөрийн үүрэг, нийгмийн дүрэм журамыг ойлгох, бусадтай тохиролцох чадварт суралцдаг. Энэ бүгд таны хүүхэд ирээдүйд нийгмийн харилцаанд амжилттай орох суурь юм.
Бие даах: олон хүмүүс хүүхэд ганцаараа тоглох нь харилцааны ур чадварыг хөгжүүлдэхгүй хэмээн боддог. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Тэд бусад хүүхдүүдийн тоглохыг гаднаас нь ажиглаж бүлгийн хэм хэмжээ болон нэгдэхэд ямар дүрмийг дагах ёстойг илүү сайн ойлгодог. Мөн ганцаараа тоглох нь хүүхдийн бүтээлч байдал, төсөөлөл болон бие даах чадварыг хөгжүүлнэ.
СЭТГЭХҮЙ
Эрдэмтэд нэгэн гайхалтай судалгаа хийсэн ба хүүхдийн бага насанд зарцуулсан доллар бүр 8.17$ өгөөж өгдгийг баталсан. Иймд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийн оргил үед эцэг, эхийн зүгээс өндөр анхаарал халамж тавих нь чухал. Phychology Today сэтгүүлд тавигдсан судалгаагаар тоглох нь хүүхдийн бүх мэдрэхүйг оролцуулдаг тул мэдрэлийн холбоосыг түргэсгэн цаашлаад архины хөгжлийг дэмждэг (Дуэр, 2014).
Шүүмжлэлт сэтгэлгээ: Хүүхэд далайн дээрэмчин, марвелийн баатар, сансрын нисгэгч болж тоглох үед өөрийн дүрдээ тохирсон үүрэг хариуцлага, эрх мэдлээ гэдгээ мэдэрдэг. Энэ үед юуг, яаж хийх, хэзээ зогсох, хэрхэн сайжруулах талаар бодож эхэлдэг. Судалгаагаар хүүхэд дүрд орон тоглож байх үедээ илүү төвөгтэй хэллэг ашигладаг байна.
Төвлөрөлт: Вашингтоны их сургуулийн мэдрэл судлаач Яак Панксепп хүүхдийн ангидаа тоглох хугацаа багассан нь гиперактив буюу анхаарал сулрах эмгэгийг нэмэгдүүлж байна гэж үзсэн. Мөн гадаа тоглох нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж ажиглах чадвар болон төвлөрөх хугацааг нэмэгдүүлдэг нь батлагдсан.
Бүтээлч байх: Хүүхэд гэртээ эсвэл сургуулийн орчинд байхдаа дүрэм журамд хязгаарлагдан чөлөөтэй сэтгэж чаддаггүй. Харин тоглоомын талбайд бол өөр. Тэд өөрсдийн хүссэн ертөнц, дүрэм журмыг бүтээх боломжтой.
Хөдөлгөөний эвсэл: хүүхэд авирах, савлах, газар ухах, хөөцөлдөх үед хөдөлгөөний имьпулсыг зохицуулдаг тархины урд дэлбэнгийн хөгжлийг түргэсгэдэг байна. Мөн тэнцвэрээ олох болон орон зайн мэдрэмж суудаг.
Манлайлал: тоглоомын талбайд төрөлхийн удирдагч бүлэг дотроос тодрон гардаг. Нэг хүүхэд тоглоомын дүрмийг сайн тайлбарладаг бол өөр нэг нь сайн зохион байгуулах жишээтэй. Тоглоом өөрчлөгдөх бүр хүүхэд өөрийн давуу талаа ашиглаж манлайлах боломж бүрддэг.
БИЕИЙН ХӨГЖИЛ
Таргалалтыг бууруулах: Орчин үед хүүхдүүд өдөрт олон цагийг дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй өнгөрөөж буй нь илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг. Иймд хүүхдийг өдөрт нэг цаг тоглуулах нь гар, хөл, цээжний булчингуудыг ачааллаж бие бялдрыг хөгжүүлнэ.
Дархлаа: хүүхэд гадаа гарах үед нарнаас дархлаа дэмжигч Д амин дэм авдаг. Мөн гүйж харайх үед яс бэхжүүлэгч үүдэл эс идэвхжиж өсөлтийг хурдасгана. Судалгаагаар гадаа тоглодог хүүхэд тоглодоггүй хүүхдээс 50%-р бага өвддөг байна.
Стресс буурах: Хүүхэд маш их сэтгэлийн түгшүүр, бухимдал, энерги хуримтлуулдаг тул нар гармагц тоглоомын талбайд шатаах хэрэгтэй. Мөн элс, усны шинж чанарууд нь тайвшруулах, сэтгэлийн түгшүүрийг бууруулах, сэтгэл хөдлөлийг эерэг болгох эмчилгээний үр нөлөөтэй юм.