Өнгөрсөн шөнө ОБЕГ-т бүртгэгдсэн аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Хана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд 120 км/-т 11.22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.25-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11.26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй 9 сартай ураг 2 метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллаж амьгүй болсон ургийг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

#обег, #хэрэг зөрчил, #Хүний үйл ажиллагаатай холбоотой осол,