Гэрэл зургийг MPA.mn
ОБЕГ- аас өнгөрсөн шөнийн аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т 8 хүн самар түүж явсанаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид сум дундын Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагчид орон нутгийн 7 иргэнтэй хамтран иргэн Г/33 настай, эрэгтэй, Мандал сумын Баянсуудал багийн Хараагийн гудамжинд оршин суугч/-ийг эрэн хайх ажиллагааг 11.22-ны өдрийн 10:29 цагаас “Байшинт” гэдэг газар 2 км-ын тойрогт зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 18:06 цагт зогсоосон. 11.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамж. Иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болсон тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн С/38 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн “Салхин парк” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 15:54 цагт очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд-Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ний эзэмшлийн “Тоёота Вангуард” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг 26 минут, тус сумын 6 дугаар багийн “Офицеруудын баруун замын төгсгөл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км/ О/38 настай, эмэгтэй/ эзэмшлийн “Приус-20” загварын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж тус тус татан гаргасан.