2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн авто угаалгын газруудыг цэвэр усаар хангахгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад,
-Цэвэр усаар хэдий болтол машинаа угааж, хэдий болтол жорлонд урсгах вэ. Одоо байгаа мэдээллээр жилдээ 100 мянган метр/куб усаар машин угааж, 120 мянган метр/куб усыг жорлонд урсгаж байна. 100 мянган метр/куб ус нь улаанбаатарчууд бидний нэг өдрийн уух ус. Иймээс цэвэр усыг нь хаая гэж байгаа юм.
-Тэгвэл машин угаалгын газруудын усыг хэрхэн шийдэх боломж байна вэ?
-Мэдээж угаалгын газрууд ямар усаар машин угаах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Нэгдүгээрт, хүнсний үйлдвэрүүдийн ус бий. Жишээ нь АПУ, MCS зэрэг компани цэвэршүүлсэн усаа хаяхгүйгээр нийлүүлэх. Хоёрдугаарт, өнгөрсөн есдүгээр сараас Усны газраас арга хэмжээ авч барилгын компаниудын ус зайлуулах дээр төлбөр тавьж эхэлсэн. Гэтэл 10-хан компанийн нэг сарын дотор шүүрүүлж байгаа усны хэмжээ хоёр сая метр/куб гарсан. Энэ бол юун машин угаалгын газрууд байтугай байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний ус бидэнд байна гэсэн үг.
Дээрх шийдвэрийг машин угаалгын газрууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл нэг литрт хоёр төгрөг төлж цэвэр ус авч байсны оронд үйдвэрүүдээс хаягдал усыг нь үнэгүй шахуу авчих боломжтой. Мөн нийт машин угаалгын газруудын 40 хувь нь зөөврийн усаар хэрэгцээгээ хангаж байгаа. Үлдсэн хэсэг нь ч гэсэн ингэж шийдэх боломжтой юм.