НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, нөөцлөлт, борлуулалт, агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилбал, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 55.6 хувь, автомашиных 28.9 хувь, усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлж байна. Нийт 712,992 тээврийн хэрэгсэл байгаагаас 5.3 хувь нь гурав хүртэл жил, 20.5 хувь нь 4-9 жил, 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Агаарын бохирдлыг бууруулахын тулд насжилт өндөртэй автомашины хэрэглээг бууруулах бодлогыг Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуульд тусгасан. Түүнчлэн явган хүний зам авто замтай шууд залгаа болон 2.5-4 метрийн зайтай, эсвэл зүлэг, буттай үед агаарын бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хүүхэд багачууд агаарын бохирдолд илүү их өртөж буй эрсдэлийг бууруулахын тулд үүнд үндэслэн гудамж, зам төлөвлөлтийг хийх нь зүйтэй” гэлээ.

НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга орчим айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түгээх, тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагааг 2019 оноос хойш зохион байгуулж буй. Энэ хүрээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангаж, сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг тавдугаар сараас эхлүүлж, нийслэлийн хэмжээнд нийт 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Сайжруулсан шахмал түлшийг тээврийн 28 компани үндсэн гурван маршрутаар, өдөрт дунджаар 483,486 тонныг тээвэрлэн түгээж байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд одоогийн байдлаар борлуулалтын 631 цэг ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд

  • Угаарын хий мэдрэгчгүй айл өрхийн судалгааг гаргаж, угаарын хий мэдрэгчээр хангах боломжийг судлах,
  • Гэр хорооллын айл өрхийн ханан пийшин болон зуух, яндангийн аюулгүй байдлын судалгааг нарийвчлан гаргаж, эрсдэл бүхий айл өрхийн зуух, пийшинг засварлах,
  • Цахилгаан халаагуур суурилуулах боломжит байршлын судалгааг гаргах,
  • Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө болон эрсдэлийг бууруулах,
  • Урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах,
  • Агаарын бохирдлыг бодитойгоор бууруулан шинэ техник, технологи нэвтрүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Таван толгой түлш” ХХК-ийн судалгаагаар Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага MNS5216:2016 стандартыг хангаагүй буюу уламжлалт гар аргаар хийсэн, битүүмж алдагдсан 82,429 зуух, угаар мэдрэгч төхөөрөмжгүй 51,195 айл өрх байгаа юм. Цаашид нийслэлийн таван дүүргийн 42 хорооны гэр хорооллын 46,976 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэхээр судалгааг хийж, 80 орчим уурын зуухыг үе шаттайгаар буулган, төвлөрсөн дулаанаар хангах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд дунд хугацаанд

  • Гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх,
  • Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэйгээр солих, шүүлтүүр, тоног төхөөрөмж суурилуулах,
  • Айл өрхийн халаалтын зуухнуудыг байгальд ээлтэй технологи бүхий цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн халаагуур, дулааны нэг эх үүсвэрт шилжүүлэх замаар бууруулах,
  • 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухнуудыг байгальд ээлтэй технологи бүхий цахилгаан, хийн халаагуур, дулааны нэг эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.

Харин урт хугацаанд

  • Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүдийг Дэд бүтцийн төвд холбох замаар орон сууцжуулах,
  • Автотээврийн хэрэгсэлд “Евро-5” өндөр стандарт бүхий түлш, бензинийг нэвтрүүлэх,
  • Цахилгаан автомашины гааль татварын цогц бодлогыг хэрэгжүүлэх, цэнэглэх станцуудын байршлыг нийслэлд төлөвлөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулав. Тэрбээр “Айл өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулж байж агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг ярих нь зөв. 2024-2026 оны санхүүгийн жилд гэр хорооллын 20,000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцны хорооллуудад ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах зэрэг төлөвлөсөн ажил бий. Шаардлага хангахгүй байгаа зуухнуудыг шинэчлэх ажлыг ч мөн төлөвлөгөөнд тусгаад байна” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#агаарын бохирдол, #НЗДТГ, #утаа,