“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2026 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (Stipendium Hungaricum - Stipendium Hungaricum) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээрх цахим хуудсаас та тэтгэлгийн зорилго, төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцахыг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудсаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг stipendiumhungaricum.hu/uploads/2020/03/BA_MA_OTM_Call_for_Applications_2024_2025_with_students_at_risk.pdf , stipendiumhungaricum.hu/uploads/2020/03/PhD_Call_for_Applications_2024_2025_with_students_at_risk.pdf/ мөн татаж авах боломжтой.

Жич: Цахим анкет бөглөхдөө суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудасд өгөгдсөн холбоосоор үзэж танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Унгар Улсын Засгийн газрын (VI. 9.) 2015 оны 139 дүгээр тогтоолын 2 болон 3 дугаар хавсралтын дагуу оролцогч талуудын харилцан тохиролцсоноор дараах мэргэжлийн чиглэлүүдээр суралцуулна.

Бакалавр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол зэрэг чиглэлээр;

Магистр: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Соёлын антропологи, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Анагаах ухааны биотехнологи, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбарын бүх чиглэлээр;
Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөрт: Мал эмнэл зүй, Хөдөө аж ахуйн инжинер, Ойн инжинер, Эрх зүй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Урлагийн салбарын бүх чиглэлээр

Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
Ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт: Strategic Engineering and Sustainability Leadership, Lean Engineer, Lean Manager, Highest Specialized Solo Piano Performance, Transportation Engineering in Aviation, Humanitarian Response Manager, Kodály System, Urban Social Development, EHS manager
Суралцуулах мэргэжлийн чиглэлд багтаагүй мэргэжлээр суралцуулахгүй болохыг анхаарна уу.

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа  Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ.

I шатны шалгаруулалт: Боловсрол, шинжлэх ухааны  яам 2024 оны III сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2024 оны III-V сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2024 оны VII сарын 1-нээс эхлэн Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Темпус олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд өөрст нь шууд ирүүлнэ.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Темпус олон нийтийн санд 2024 оны наймдугаар сарын 1-ний дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визэд орно.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

#Боловсрол Шинжлэх Ухааны Яам,