АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн анхны нүүр тулсан хэлэлцээрийн үр дүнд цэрэг арми хоорондын харилцаа холбоог сэргээж, хар тамхины эсрэг бодлогын талаар хамтран ажиллахаар тохиролцжээ.

Байден, Ши нар Сан Франциско хотын захад дөрвөн цаг орчим уулзаж, АНУ-Хятадын харилцааг хурцатгахад нөлөөлсөн асуудлуудыг хөндөв.

Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Хятад улс цэргийн харилцаагаа тасалсан ч уулзалтын үеэр хоёр орны удирдагч уг харилцааг дахин сэргээхээр тохиролцсон болохыг Бээжин мэдэгджээ.

Мөн Байдены хүсэлтээр, Хятадын тал Батлан хамгаалахын сайдаа шинээр томилсны дараа хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын хооронд уулзалт зохион байгуулахаар тохиролцсон гэж АНУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв. Сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ болон Хятадын армийн хооронд хэд хэдэн ширүүн маргаан дэгдсэн юм.

Түүнчлэн Байден, Ши нар опиоид фентанилтай тэмцэх ажилд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд Хятад улс фентанилын бэлдмэл үйлдвэрлэдэг тодорхой химийн компаниудад арга хэмжээ авахаар болжээ.

Уулзалтаар мөн Тайваний асуудал хөндөгдсөн байна. Ши нь Хятад улс ойрын жилүүдэд Тайваний эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй болохыг илэрхийлээд, Байдены санааг амраахыг хичээжээ. Гэсэн ч тэрээр арлын эсрэг хүч хэрэглэх нөхцөлүүдийг нэрлэсний дараа Байден Шигээс Тайваний сонгуулийн үйл явцыг хүндэтгэхийг хүссэн байна.

Сан Франциско хотоос өмнө зүгт 48 км-ийн зайд орших Филоли эдлэн газарт болсон уулзалтын дараа Байден АНУ болон Хятад улс хоёр орны хоорондын өрсөлдөөн "мөргөлдөөн болж даамжрахгүй" гэдгийг баталгаажуулж, харилцаагаа "хариуцлагатай" зохицуулах ёстой гэж мэдэгджээ.

Мөн “X” платформоор Уур амьсгалын өөрчлөлт, хар тамхины эсрэг тэмцэл, хиймэл оюун ухаан зэрэг дэлхий нийтийн эгзэгтэй сорилтуудад бидний хамтарсан манлайлал шаардлагатай. Өнөөдөр бид энэ тал дээр бодит ахиц дэвшилд хүрлээ” гэж жиргэсэн байна.

Уулзалтын эхэнд Ши Жиньпин Байденд хандан АНУ-Хятадын харилцааг “дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа” гэж нэрлээд, тад хамтдаа “хоёр орны ард түмэн, дэлхий дахин, түүхийн өмнө хүнд үүрэг хариуцлага хүлээж байгаа” гэж хэлжээ.

Мөн “Хятад, АНУ зэрэг хоёр том улсын хувьд бие биеэсээ нүүр буруулах нь сонголт биш. Нэг тал нөгөө талаасаа өөрчлөлтийг шаардах нь бодитой бус бөгөөд зөрчилдөөн, сөргөлдөөн нь хоёр талдаа тэвчихийн аргагүй үр дагаварт хүргэж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #жо байден, #ХЯтад, #ши жиньпин, #хоёр талт хэлэлцээр,