ЦЕГ-аас 326 дугаар ангид амиа алдсан цэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хурандаа Н.Мишигдорж "2023 оны арваннэгддүгээр сарын 13-нд Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар прокурорын нийтэд мэдээлэх боломжтой гэж зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийх болно.

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 13-ны 06:21 цагт "ХУД-ийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 0326 дугаар ангийн  хугацаат цэргийн алба хаагч Д нас барсан байна" гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Мөрдөн байцаах алба, ХУД-ийн Цагдаагийн II хэлтэс НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийн газарт очиж, үзлэг хийх мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн ангийн хяналтын камеруудад үзлэг хийх, үхлийн шалтгаан тогтоох шүүхийн шинжилгээ хийх, тухайн өдрийн хоол, ундны усанд шинжилгээ хийсэн.

Талийгаач энэ сарын 12-нд 1 дүгээр салааны 25 байлдагчийн хамт биеийн тамирын дасгал хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолонд орох, оройн тоонд хамрагдах зэрэг тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцоод 22:34 цагт амралтын байрандаа орсон байна. 13-ны 06:00 цагт өглөөний бослогоор босоогүй, амь насаа алдсан байсан. Үхлийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээний дүн одоогоор гараагүй байна. 14 хоногийн хугацаанд шинжээчийн дүгнэлт гарна.

Ар гэрийнхэн нь камерын бичлэг үзье гэсэн хүсэлт гаргасны дагуу энэ сарын 14-нд хохирогч, түүний өмгөөлөгчтэй холбогдож бичлэгийг өнөөдөр 13:00 цагт үзүүлэхээр тохиролцсон" гэлээ.

Мөн тэрбээр он гарснаас хойш 6 албан хаагч амиа алдаад байгааг дурьдаад, эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг хэлэв.

#онцолсон, #live,