Оросын сэтгүүлч Анна Политковскаягийн аллагын хэрэгт буруутгагдаж, ял сонссон таван хүний нэг Украинд тулалдсаныхаа төлөө өршөөлд хамрагдсан болохыг түүний өмгөөлөгч мэдэгдэв.

Москвагийн цагдаагийн ажилтан асан Сергей Хаджикурбанов нь 2014 онд болсон шүүх хурлаар 20 жилийн хорих ял авч байжээ.

Түүний өмгөөлөгч Алексей Михальчикийн хэлснээр Хаджикурбанов зургаан сарын хугацаатай цэргийн гэрээгээ дуусгаад ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан байна.

2006 онд Москвагийн төвд байрлах байрныхаа цахилгаан шатанд буудуулж амиа алдсан Политковская нь Чечень дэх Оросын хүчирхийллийн талаар Новая газета сонинд нийтлүүлсэн сурвалжлагаараа олон улсад танигдсан юм.

Гэсэн ч тэрээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан Ерөнхийлөгч Владимир Путин болон Чечений удирдлагыг ихээхэн шүүмжилдэг байсныхаа төлөө эрх баригчдын дургүйцлийг хүргэдэг байжээ.

Өршөөлд хамрагдсан Хаджикурбанов нь Политковскаягийн хүн амины хэрэгт ложистикийн дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан байна.

“Тусгай хүчний дайчны хувьд түүнд цэргийн тусгай ажиллагаанд оролцох хүсэлтийг тавьсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөлд хамрагдсан” гэж Хаджикурбановын өмгөөлөгч “AFP” агентлагт ярьжээ.

2014 онд болсон хүн амины хэргийн шүүх хурлаар гох дарсан Рустам Махмудов болон аллагыг зохион байгуулсан хүмүүсийн нэг болох түүний авга ах Лом-Али Гайтукаевт бүх насаар нь хорих ял оноосон байна. Харин Махмудовын хоёр ах Жабраил, Ибрагим нарт 14, 12 жилийн хорих ял оноожээ.

Уг хэргийн захиалагчид одоо ч тодорхойгүй хэвээр байдаг аж.

Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Өршөөл, #Украины дайн, #Анна Политковская, #Сергей Хаджикурбанов,