Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
-Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бөгөөд ХЗДХЯ-руу хүргүүлэхээр ажиллаж байна. Шинээр боловсруулж буй хууль15 бүлэгтэй, Барилга байгууламжийн чанар, ХАБЭА, Тусгай зөвшөөрөл, Зураг төсөл боловсруулах, Магадлал хийх үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгын дор боловсруулаад байна.
- Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай уулзалт хийж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлыг эхлүүлэх талаар ярилцаж, ажлын төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар шийдвэрлэв.
- Аймгуудын Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусган боловсруулж, БХБЯ-ны цахим хуудасны “Хэлэлцүүлэг” цонхонд байршуулан санал авч байна.
-“Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженер-геологийн судалгааны ажил боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх зөвлөхийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо, хотын 1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажил”-ыг гүйцэтгэх зөвлөхийг шалгаруулах үнэлгээний хороо тус тус байгуулагдаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийг 2023.11.09-ний өдөр зарлав.
- Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Салбарын ерөнхий байцаагчийн 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 02-00/37 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж байна.
- Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт үзлэг хийх ажлын даалгаврыг боловсруулан батлуулахад бэлэн болгов.
- "Залуус-1" төслийн эхний ээлжийн 936 айлын орон сууцны барилгын дулаан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил 52.3, санхүүжилтийн явц 38.4 хувьтай явагдаж байна. Эдгээр болон бусад ажлын хүрээнд, мөн нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар холбогдох удирдлагуудын зүгээс мэдээлэл тавьсан юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд БИМ буюу барилгын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, барилгын материалын ангиллыг нарийвчлан тусгах, тусгай зөвшөөрөл олголт болон сунгалтын асуудлыг оновчтой зохицуулах, Барилгын зураг төслийг хянахын зэрэгцээ төсвийг нь хянаж магадлах зэрэг орхигдуулсан асуудлуудыг тусган боловсруулалтыг дахин сайжруулах;
- Нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө", Гэр хорооллын дахин төлөвлөлт, тэр дундаа Мянганы сорилтын сангийн дулааны шугамын шинэчлэлийн ажилд онцгойлон анхаарч хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах;
- Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн явцыг шалгаж, сайдад танилцуулах;
- Барилгын материалын лаборатори ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тус лабораторид ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт, ажиллах хүчний бүтцийг яаралтай танилцуулах;
- Норм нормативын стандартчиллын төв байгуулах асуудлыг судлах;
- Цаасаар архивлахаас бусад яамны албан бичгүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх;
- Увс, Завхан, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих төслийн гэрээг хянаж, дотоод аудит оруулах.

#бхбя,