Орхон аймаг сүүлийн хоёр жилд эрүүл мэндийн салбартаа гурван том үйлчилгээ нэвтрүүлээд байна. Үүнд БОЭТ-д Дурангийн нэгдсэн тасаг шинээр нээж, Хавдрын тасагтаа бай эмчилгээ эхлүүлж, Мэс заслын тасагтаа ангиографи, томографийн үйлчилгээг нэмээд байна.
Дурангийн тасаг нээснээр бүдүүн гэдэс, улаан хоолой, үе, чих, хамар, хоолойн үзлэгийг шуурхай хийж байна. Үүнд улс болон орон нутгийн төсвөөс 650 сая төгрөг зарцуулж, эмчилгээний тоног, төхөөрөмж, техник хэрэгслийг нь нэмжээ.
Ангиографи аппаратаар зүрхний титэм судасны нарийсалт болон зүрхний тогтолцооны эмгэгийг эмчилж, оношилж байна.
Орхон аймаг эрүүл мэнд, боловсролын салбартаа жил бүр багагүй хөрөнгө оруулалт хийдэг. Сүүлийн гурван жилд зөвхөн эрүүл мэндийн салбарт 15.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

#ОРХОН,