Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж буй “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” салбар дундын хэлэлцүүлэг өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Энэ үеэр "Максима Медиа" ХХК-ийн менежер А.Урангоо КОНТЕНТИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТАД ХИЙСЭН МОНИТОРИНГ-ийн судалгааг танилцуулсан бөгөөд судалгааны дүгнэлтээс уншигч танд хүргэе ээ.
Гэрэл зургийг MPA.mn
Соёлын тухай хуулийн 39.7 болон 39.8 заалт нь нийт агуулгад үндэсний нэвтрүүлгийн эзлэх хувийг тодорхой хэмжээнд босго тогтоож өгсөн ч энэхүү босгыг хэрэгжүүлэх хугацааг тодорхой зааж өгөөгүйгээс үр дүнг хэмжихэд асуудлууд гарч байна. Өөрөөр хэлбэл, тухайн сувгийн жилийн нийт хөтөлбөрийн агуулгын 50%-иас дээш нь үндэсний нэвтрүүлэг байх юм уу, сарын нийт хөтөлбөрийн эсвэл өдрийн нийт хөтөлбөрийн гэдэг нь тодорхой биш учир хуулийн заалтын хэрэгжилтийг хангуулахад хүндрэл учрах эрсдэлтэй байгаа аж. Энэ нь хүүхдийн нэвтрүүлгийн хувь хэмжээг тодорхойлоход мөн адил хэрэгжилтийг хангасан эсэхэд дүгнэлт мөн адил үр дүн харагджээ. Сараар, 7 хоногоор, өдрөөр гэсэн ангилалаар хэмжихэд үр дүн өөр өөр үзүүлэлттэй байсан байна.
-ХХЗХ-ны Телевизийн хөтөлбөрт тавигддаг шаардалгад 7 хоногийн болон цагийг зааж өгсөн нь телевизийн хөтөлбөрт хяналт тавихад илүү тодорхой үр дүн харагддаг. Хугацааг тодорхой зааж өгсөнөөр тухайн телевизийн хөтөлбөрийг үнэлэхэд илүү бодитой, шаардлага тавихуйц үр дүнтэй байдаг аж. Тиймээс Соёлын тухай хуулийн 39.7, 39.8 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахын тулд тодорхой хугацаа зааж өгвөл илүү нарийвчилсан үр дүнтэй байна хэмээн үзэж байна. Хэмжиж болохуйц хугацаа зааж өгөөгүй учраас хуулийн заалтыг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй хэмээн бодитой дүгнэхэд учир дутагдалтай байна.
-Олон нийтийн радио телевизийн тухайд хуулийн заалтын хэрэгжилт тодорхой заагдсан хэдий ч арилжааны сувгууд хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж эсэх дээр тодорхойгүй байгаа нь судалгааны явцаас тодорхой харагдаж байна. Тухайлбал, киноны төрөлжсөн сувгууд хуулийн биелэлт хангаагүй үзүүлэлт өндөр хувьтай байна. Энэ нь арилжааны төрөлжсөн сувгуудийн хувьд хуулийн заалтыг хэрхэн хангаж ажиллах талаар нарийвчилсан заалт байхгүй байна.
-Контент анализ шинжилгээг хийхдээ түлхүүр үгний хүрээнд шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн кодлох зарчмаар мэдээллийг задлан шинжилж судалгааны зорилтод тусгагдсан хүчирхийлэл, садар самуун зохисгүй агуулгатай эсэх үзүүлэлтүүдийг өөрсдийн дотоод хэрэгцээний программд оруулах зарчмаар үнэлжээ.
-Нийт хамрагдсан 75 сувгийн 70%-д нь хүчирхийлэл, садар самуун зохисгүй агуулга бүхий үйл явдал гарсан болно. Үүнээс 36% нь өргөн нэвтрүүлгийн телевиз, 64% нь арилжааны төрөлжсөн сувгуудаар гарчээ.
-Нэвтрүүлгийн төрөл, хэлбэрийн тухайд Уран сайхны кино, Олон ангит кино, Хошин шог, Тв хөтөлбөр буюу киноны гол хэсгүүдийн талаарх богино хэмжээний хөтөлбөрт дийлэнх хувь нь гарсан. Хүүхэйлдэйн киноны бие мах бодио гэмтээх, Амиа хорлох, бэлгийн хүчирхийлэл, залуучуудын хүчирхийллийн агуулга бүхий контентууд гарсан гэж бүртгэгджээ.

#онцолсон, #live, #Соёлын яам,