Гэрэл зургийг MPA.mn
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.
Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.
Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.
Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 7 сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж, 10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.
Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна.
Энэ баасан гарагт зохион байгуулагдах амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

#ххаахүя, #Монголын махны холбоо, #“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК,