-Хэвлэлийн хурал-
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тариф 0-27,000 төгрөг байна. Гэхдээ НИТХ батлах эрхтэй. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг" гэлээ.
Мөн "Их тойруугийн 50 га газарт сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээ, үзвэр үйлчилгээний газар төвлөрснөөс түгжрэл үүсч байна. Үүнийг задлах шаардлага бий" гэж тодотгов.

#онцолсон, #live, #түгжрэл, #Х.Нямбаатар,