НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчдын Тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын Тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж,  “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо хамтран 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.

Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй тус симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, хүний эрх хамгаалагчид оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн батлан 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр нь боловсролоор дамжуулан хүн бүрийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн эрхэм зорилго, амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг, улс үндэстнийг нэгдэж, хамтран ажиллахыг шаардаж байна.

Хүний эрхийн боловсрол, сургалт нь хүний бүхий л эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэс болохыг хүлээн зөвшөөрч, бүх түвшинд хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжиж, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд дахин цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хүний эрхийн боловсрол нь аливаа хамт олон төдийгүй нийгэмд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамтын үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлах явдлыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Ингэснээр хүний эрхийн зөрчил болон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тэгш эрх ба тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, ардчилсан тогтолцоон дахь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэйг цохон тэмдэглэж байна. 
Боловсролоор дамжуулан Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд энэхүү арга хэмжээ тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд хүний эрхийг бодитой хангах нь Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх арга зам болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

#хүний эрхийн үндэсний комисс, #Хүний эрхийг хангах Үндэсний хороо,