Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул газар чөлөөлөлтийг хийж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Газрыг чөлөөлсний дараа үерийн болон голын ай савыг хамгаалах барилга байгууламж барина. Шатахуун түгээх станцыг буулгах, газар чөлөөлөх ажлыг арваннэгдүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон” хэмээв.
“Шунхлай трейдинг” ХХК-ийн Техник хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од “Компанийн удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай харилцан тохиролцож, шатахуун түгээх станцыг буулгах ажил эхэлж байна. Нүүлгэн шилжүүлэх болон буулгалтын зардлыг олгож байгаа. Объектыг барьж байгуулсан зардлыг одоогийн үнээр тооцвол өндөр дүн гарна. Гэхдээ үер усны бодит эрсдэл байгаа учраас бид хүлээн зөвшөөрч буулгаж байна” гэлээ.
“S'Outlet” дэлгүүрийн барилга болон газар эзэмшигчтэй харилцан тохиролцож байна
Нийслэлийн удирдлагууд “S'Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа компанийн төлөөлөлтэй уулзжээ. Ийн урьдчилсан байдлаар харилцан тохиролцох байдлаар газар чөлөөлөхөөр ярилцсан байна. Мөн үл хөдлөх хөрөнгийг үнэлж, өөр байршилд газар олгох, ямар байдлаар нөхөн олговор олгох вэ гэдгийг ярилцах шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн эхний ээлжид голын голдирол дагуу байрласан хоёр давхар барилгыг буулгахаар болжээ.
“S'Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохирол амсах нь тодорхой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” гэлээ.
Харин “Aqua garden”-ий шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Долоогоос дээш давхар барилгыг нурааж байсан туршлага манайд байхгүй. Иймээс үүнд гадаадын туршлагатай хуулийн этгээдийг оролцуулахыг үгүйсгэхгүй. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаад явна. Газар чөлөөлтийн зардал харилцан адилгүй байгаа. Хувийн хэвшилтэй тохиролцож, аль болох л төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарахгүй. Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон тодорхой мэдээлэл байвал бид шалгуулна. Сэлбэ, Туул, Дунд голын ай савыг дагасан үер усны байгууламжийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэж, ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, инженерийн ямар шийдлүүд зохистойг мэргэжлийн хүмүүсийн тооцоо, судалгаан дээр үндэслэж шийднэ. Эрсдэл хэзээ ч үүсэж болзошгүй учир үүнийг урьдчилан тооцож, Нийслэлийн Засаг дарга бодлогоо гаргаж байгаа” хэмээн ярилаа.

#НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС,