Гэрэл зургийг MPA.mn
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна. Форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.
Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцана.
Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна.
Төр 1000 гаруй цахим үйлчилгээ, банк санхүүгийн болон бизнесийн салбарууд дийлэнх үйлчилгээгээ цахимаар иргэнийхээ гарт нь хүргэдэг болж, дижитал шилжилт өндөр хурдтай өрнөж байна. Мэдээллийн технологийн сайн талын зэрэгцээ саар хүчин зүйл нь дэлхий дахинд цар хүрээ, хор уршиг нь эрс өсөн нэмэгдэж, арга зам нь улам нарийсч буй кибер халдлага юм. Кибер аюулгүй байдал нь хувь хүн, иргэний аюулгүй байдлаас эхэлнэ. Нийгмийн сүлжээ, цахим орчинд хувийн нууц түлхүүрээ алдаж, халдлагад өртөн хохирох нь нэмэгдсээр байна. Кибер халдлага улс орнуудын уламжлалт хил хязгаар, цаг хугацаа, орон зайн саадгүйгээр мэдээллийн сүлжээ, дэд бүтцэд чиглэж, үндэсний хэмжээний хор уршиг учруулж, тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлдэг. Кибер аюулгүй байдал зөвхөн программ хангамж, техник технологийн асуудал байхаа больж, улам нарийн төвөгтэй болсоор байна. Эрсдэлийн удирдлага, хор уршгийн эсрэг хариу арга хэмжээ авах зэрэг өндөр зохион байгуулалт шаардсан тогтолцооны асуудал болж хувирсан юм.
Монгол Улс өөрийн үндэсний кибер аюулгүй байдлын тогтолцоогоо иж бүрнээр бүрдүүлж эхлээд байна. 2022 оны тавдугаар сарын 1-нээс “Кибер аюулгүй байдлын тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийг ахалж, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг бэхжүүлэхээр ажиллаж байна.

#Харилцаа холбооны зохицуулах хороо, #ЦХХХЯ,