Оросын хоёр дахь том нефтийн компани болох “Лукойл”-ын тэргүүн 66 насандаа гэнэт таалал төгссөнийг компани мягмар гарагт мэдэгдэв.

“Владимир Иванович Некрасов гэнэт таалал төгссөн харамсалтай мэдээг бид дуулгаж байна... Эмч нарын урьдчилсан дүгнэлтээр тэрээр зүрхний цочмог дутагдлын улмаас нас барсан” гэж тус компани мэдэгдэлдээ өгүүлжээ.

Некрасов нь газрын тос, байгалийн хийн салбарт 50 орчим жил ажилласан бөгөөд “Лукойл” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Тус компани Некрасовын үхлийн талаар нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Жил гаруйн өмнө компанийн өмнөх ерөнхийлөгч Равиль Магановыг Москвад эмнэлгийн цонхоор унаж нас барсан талаар Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв.

“Лукойл” компани Магановын үхлийг 2022 оны есдүгээр сард баталж, түүнийг “хүнд өвчний улмаас нас барсан” гэж мэдэгдсэн. Ингэхдээ унаж нас барсан талаар мэдэгдэлдээ огт дурдаагүй юм.

Дэлхийн түүхий нефтийн хоёроос илүү хувийг үйлдвэрлэдэг, 100,000 гаруй ажилтантай “Лукойл” 2022 оны гуравдугаар сард Москвагийн Украинд эхлүүлсэн эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж, олон нийтэд нээлттэйгээр байр сууриа илэрхийлсэн Оросын цөөхөн хэдэн компанийн нэг юм.

Тухайн үед “Лукойл” компанийн захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид болон ажилтнуудад илгээсэн мэдэгдэлдээ Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг хурдан зогсоохыг уриалж байв.

“Бид энэхүү эмгэнэлт явдлын бүх хохирогчдод чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Бид галаа бүрэн зогсоож, асуудлыг нухацтай хэлэлцээр, дипломат арга замаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Түрэмгийллээс хойших саруудад наад зах нь Оросын нэр хүндтэй найман бизнесмен гэнэтийн үхлээр нас барсан байна.

Эх сурвалж: CNN

#ОРос, #Лукойл, #Владимир Иванович Некрасов, #Равиль Маганов,