“Microsoft” компани “ChatGPT”-тэй төстэй хиймэл оюун ухааны туслахаа танилцуулжээ.

“Copilot” нэртэй хэрэгсэл нь тус компанийн өөр нэг программ болох “Teams”-ээр зохион байгуулж буй уулзалтад хэрэглэгчийнхээ өмнөөс оролцож, тэмдэглэл хийх чадвартай гэнэ.

“Copilot”-ыг туршиж үзсэн хүний хэлснээр хиймэл оюун ухааны туслах нь уулзалтын үеэр яригдсан сэдвүүдийг тодорхойлж, хэлэлцүүлгийн явцад гарсан янз бүрийн сэдвүүдийг хураангуйлсан байна. Шаардлагатай бол тодорхой нэг хүний хэлсэн зүйлсийг нэгтгэн дүгнэж, санал зөрөлдөөн гарсан тохиолдолд тухайн асуудлын давуу болон сул талуудыг график хэлбэрээр харуулж байжээ. Гол нь энэ бүхэнд хэдхэн секунд зарцуулагдсан.

Энэ нь мөн хоромхон зуур “Microsoft”-ын бусад программуудыг ашиглан и-мэйл, бичиг баримт, хүснэгт, танилцуулга боловсруулах чадвартай аж.

Компани уг хиймэл оюуны хэрэгслийг залхуутай ажлыгхөнгөвчлөх зорилготой гэж тайлбарлаж байгаа ч үүнтэй төстэй технологи нь явцдаа хүнийг орлох хэмжээнд хүрч магадгүй гэдэгт зарим хүмүүс санаа зовж байна.

Түүнчлэн одоогийн байдлаар “Copilot” нь хиймэл оюун ухааныг зохицуулах шинэ дүрмүүдтэй зөрчилдөж болзошгүй байгаа аж.

Европын хиймэл оюун ухааны акт болон Хятадын хиймэл оюун ухааны журмын аль алинд нь хүмүүс хүн биш хиймэл оюун ухаантай харьцаж байгаа эсэхээ мэдэх ёстой гэж заасан байдаг.

Энэ талаар “Microsoft 365”-ын тэргүүн Коллетт Сталлбаумер “Энэ бол зүгээр нэг хэрэгсэл бөгөөд хүмүүс үүнийг хариуцлагатай ашиглах үүрэгтэй” гэж хэлжээ. 

“Би танд хариу и-мэйл илгээхдээ хиймэл оюун ухааны туслах ашигласнаа хэлэхгүй байж магадгүй юм. Гэхдээ хүн үргэлж энэ үйл явцад оролцож, хяналт тавих болногэв.

“Copilot” нь сарын 30 ам.долларын үнэтэй байх бөгөөд “Microsoft”нь үйлчилгээнийхээ нээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

#хиймэл оюун ухаан, #Microsoft, #Copilot, #Microsoft 365 Copilot,