Пүрэв гарагт Улаан загалмайн нийгэмлэгээс эмнэлгүүдийг цогцос хадгалах газар болохоос нь өмнө түлш оруулах хүсэлт тавьсны дараа Израилын тал бүх барьцааны хүмүүсийг суллах хүртэл Газын бүслэлт рүү хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэв.

Бямба гарагт Хамас бүлэглэлийн дайчид хилийн хамгаалалтыг давж, Израилын хотууд руу дайрч, 1,200 орчим хүний амийг хөнөөсөн бөгөөд ихэнхдээ энгийн иргэдийг гэр орон, гудамж талбайд буудан хөнөөж, олон тооны хүнийг барьцаалаад Газын зурвас руу буцсан.

Израилын эрх баригчид Холокостоос хойших еврейчүүдийн эсрэг хийсэн хамгийн том халдлагын хариуд Газын зурвасыг удирддаг Хамас бүлэглэлийг устгахаа амласан бөгөөд одоогийн байдлаар 2.3 сая хүн амтай анклавыг бүхэлд нь бүслээд байгаа.

Мөн агаараас тасралтгүй цохилт өгч, Газын эрх баригчдын мэдээлснээр 1,200 гаруй хүн аминд хүрч, 5,000 гаруй хүнийг шархдуулсан байна.

Лхагва гарагт бүс нутгийн цорын ганц цахилгаан станц ажиллагаагүй болж, эмнэлгүүдийн нөөц генератор түлшгүйн улмаас унтрахад ойрхон иржээ.

Олон улсын Улаан загалмайн хорооны бүс нутгийг хариуцсан Фабрицио Карбони “Ийм хурцадмал байдлаас үүдэлтэй хүний өвчин зовлон жигшүүртэй бөгөөд энгийн иргэдийн зовлонг багасгахыг би талуудаас хүсэж байна” гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.

“Газын цахилгаан тасарснаар эмнэлгүүд эрчим хүчгүй болж, инкубатор доторх нярай хүүхдүүд, хүчилтөрөгчийн аппарат залгуулсан өндөр настнууд эрсдэлд орох болно. Бөөрний диализ зогсож, рентген зураг авах боломжгүйд хүрнэ. Цахилгаангүй бол эмнэлгүүд бүхэлдээ цогцос хадгалах газар болно гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Хариуд нь Израилын Эрчим хүчний сайд Исраэль Кац барьцаалагдсан хүмүүст эрх чөлөө олгохоос нааш бүслэлт рүү юу ч нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.

“Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж үү? Барьцаалагдсан Израилын иргэдийг эх орон руу нь буцаах хүртэл цахилгаан унтраалттай, усны цорго хаалттай, түлшний машин орохгүй. Хүнлэг үйлдлийн хариуд хүнлэг зан. Мөн хэн ч бидэнд ёс суртахуун номлох эрхгүйгэж “X” платформ дээр бичжээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #хүмүүнлэгийн тусламж,