Израилын удирдагчид лхагва гарагт улс төрийн ширүүн хуваагдлаа хойш тавьж, онцгой байдлын үед ажиллах эвслийн засгийн газар байгуулж, Хамас бүлэглэлийн эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулахаа амласан байна.

Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, сөрөг хүчний удирдагч, Батлан хамгаалахын сайд асан Бенни Ганц, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нар хамтарч мөргөлдөөнд чиглэсэн засгийн газрын шинэ танхимыг удирдах бөгөөд өчигдөр төрийн телевизээр хамтарсан мэдэгдэл хийжээ.

Нетаньяху “Бид улс орны хувь заяаг шийдвэрлэхийн тулд бүх санал зөрөлдөөнөө хойш тавьсан” гэж мэдэгдсэн байна.

Мөн Хамасын халдлагыг Исламын улс бүлэглэлийн үйлдсэн харгис хэрцгий аллагатай харьцуулаад “Бид ‘ISIS’-ээс ч дор харгис хэрцгий дайсантай тулалдаж байна” гэж хэлжээ.

Израилын Батлан хамгаалахын сайд Галлант мөн Хамас бүлэглэлийг Исламын улс бүлэглэлтэй зүйрлэж, “Бид Хамас буюу Газа дахь ‘ISIS’ гэж нэрлэгддэг энэ зүйлийг газрын хөрснөөс арчих болно. Энэ нь цаашид оршин тогтнохоо болино” гэж хатуу мэдэгдэв.

Батлан хамгаалахын сайд асан, генерал Ганц дайнд ялахын тулд бүр израилчууд нэгдэх цаг ирснийг хэлжээ.

“Бидний хамтын ажиллагаа улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөөгүй, хувь заяагаа дагаж буй хэрэг юм. Энэ цаг мөчид бид бүгдээрээ Израилын цэргүүд.

Нетаньяхугийн баруун жигүүрийн эвслийн санал болгож буй шүүхийн шинэчлэлийг эрс эсэргүүцэж буй Ганцын Үндэсний эв нэгдлийн нам мөргөлдөөн үргэлжилж байгаа цагт дайнтай холбогдолгүй бодлого, хуулийн талаар мэтгэлцээн өрнүүлэхгүй гэж амласан байна.

Мөн онц байдлын засгийн газар дайнтай хамааралгүй бодлого, хууль хэрэгжүүлэхгүй гэж Нетаньяху, Ганц нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Сөрөг хүчний гол удирдагч Яир Лапид Нетаньяхугийн эвсэлд Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир зэрэг гишүүдийг багтаасан тохиолдолд шинэ танхимд нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Израил улс одоогоор ядуу буурай, гадны тусламжаас хамааралтай Газын зурвасын 2.3 сая хүн амд хоол хүнс, түлш нийлүүлэхийг зогсоохын тулд бүс нутгийг бүхэлд нь бүслээд байгаа.

Лхагва гарагт Газын цорын ганц цахилгаан станц ажиллахаа больсон бөгөөд удахгүй чухал ач холбогдолтой бүх үйлчилгээ, тэр дундаа эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэж Газа дахь хүний эрхийн Мезан төв мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Бенжамин Нетаньяху, #Израил, #эвслийн засгийн газар, #шинэ танхим,