“Хүн амын хоол тэжээлийн байдал-2023” үндэсний VI судалгааны багууд Улаанбаатар хотын 39 кластерт судалгаа хийж дуусгасны дараа Монгол Улсын 21 аймгийн 112 суманд судалгааны ажлаа үргэлжлүүлж байна.
Энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн 6–18 насны хүүхдийг хамруулан бичил тэжээлийн байдлын зарим үзүүлэлтийг анх удаа судлан тогтоох юм байна.
Мөн “Хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл” олон улсын жишиг хэмжүүрийг ашиглан тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг анх удаа үнэлнэ. Өрхийн хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл, нийгэм–эдийн засгийн бүс, оршин суугаа байршил, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан тогтоосноор нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх боломж олгоно.
Бага насны хүүхдийн хооллолт, насанд хүрэгчдийн хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл (dietary diversity), бичил тэжээлийн байдлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн ХХААБ-ын 2021 онд шинэчлэн боловсруулсан удирдамж, зааврыг ашиглан үнэлж, тэдний хоол тэжээлийн байдалтай холбон судлахаар төлөвлөсөн уг судалгаанд 112 сумаас гадна Улаанбаатар хотын найман дүүргийн 40 хорооны 0-5 насны 2800 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны 4864 хүүхэд, 2800 жирэмсэн эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 2800 нийт 16064 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

#НЭМҮТ,