Байгаль орчны хуульч, вакцины эсрэг тэмцэгч, Америкийн хамгийн алдартай улс төрийн гэр бүлийн гишүүн, сенатор агсны хүү Роберт Ф.Кеннеди Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, бие даан нэр дэвшихээр болсноо даваа гарагт мэдэгдэв.
Кеннеди мэдэгдлийнхээ үеэр өөрийгөө ард түмнийг нэгтгэгч, АНУ-ын талцсан хуваагдлаас залхсан сонгогчдын дуу хоолой мэтээр харуулахыг хичээжээ.
Тэрээр “Хүмүүс намайг нисэх онгоцны буудал, зочид буудал, гудамжинд хаа сайгүй зогсоодог. Мөн тэд надад энэ улс түүхэн өөрчлөлт хийхэд бэлэн байгааг надад сануулж байна” гээд, бие даан нэр дэвшиж байгаагаа Үндсэн хуулийн төвийн өмнө цугларсан олонд хандан хэлсэн байна.
Нэр дэвшигч сонгуулийн кампанит ажилдаа зориулж 17 сая ам.доллар цуглуулаад байгаа бол мэдэгдлийн дараа дахин 10 сая ам.доллар цуглуулна гэж тооцоолж байгаа аж.
Кеннедигийн ах дүүс болох Керри Кеннеди, Рори Кеннеди, Жозеф Кеннеди II нар даваа гарагт ахынхаа бие даан нэр дэвших мэдэгдлийг буруушаасан байна.
“Бобби бидний эцэгтэй ижил нэртэй байж болох ч ижил үнэ цэн, алсын хараа, үзэл бодолгүй хүн юм. Өнөөдрийн мэдэгдэлд бид маш их харамсаж байна” гэжээ.
Кеннедигийн чинээлэг дэмжигчид, нэр алдар болон сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших Ерөнхийлөгч Жо Байден эсвэл Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын нэр хүнд унаж байгаа зэрэг нь түүний сонгуулийн кампанит ажилд ихээхэн түлхэц өгч болзошгүй гэж улс төрийн стратегичид таамаглаж байна.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан “Reuters/Ipsos”-ийн санал асуулгаар тэрээр АНУ-ын долоон сонгогч тутмын нэгийнх нь дэмжлэгийг авч, Байден, Трамп хоёрын саналыг хувааж болзошгүй байна. Гуравдагч намын нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байгаагүй ч өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлж ирсэн.
Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид түүний шийдвэрийг мөн буруушааж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Сент-Луис хотод болсон намын үндэсний хорооны хурал дээр Миннесотагийн Ардчилсан намын тэргүүн Кен Мартин “Нэрнээс нь гадна түүнд юу байгаа юм бэ? Тэр гэр бүлийнхээ өвийг гутаан доромжилж байна. Энэ бол гутамшиг юм” гэж хэлсэн байна.
Бага Роберт Ф.Кеннедигийн гэр бүлээс АНУ-ын ерөнхийлөгч, сенатор нар төрөн гарсан бөгөөд 1968 онд аав нь намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч кампанит ажлынхаа үеэр алагдсан юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Роберт Ф.Кеннеди, #бие даан нэр дэвшигч, #Кенеедийгийн гэр бүл,