Франц улс 2024 оны Олимпын наадамд бэлтгэж байх үеэр нийслэл Парис хот дахь бясааны асуудал албан хаагчдын анхаарлыг татаж эхэллээ.

Бясаатай холбоотой дүрс бичлэгүүд “TikTok” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан байна. Хэрэглэгчид метро, нийтийн автобус хүртэл хаа сайгүй бясаанууд гүйлдэж байгааг, тэр байтугай кино театрт үзвэр үзэхээр очоод бясаанд хазуулсан түүхээ хуваалцжээ.

Парис хотын орлогч дарга Эммануэль Грегуар өнгөрсөн баасан гарагт “Франц улс 2024 онд болох Олимп, Паралимпын наадмыг угтан авахаар бэлтгэж байгаа тул муж улс энэ гамшгийн эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай гаргах шаардлагатай байна” гэж “X” платформоор мэдэгдсэн байна.

Мөн хортон шавжийн эрсдэлээс хүн бүрийг сэрэмжлүүлжээ. 

Түүнчлэн Грегуар эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагуудыг зохих арга хэмжээ авахыг уриалж, Ерөнхий сайд Элизабет Борныг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүссэн байна.

Энэ долоо хоногт Францын Тээврийн сайд Клемент Боне нийтийн тээврийн компаниудтай уулзаж, асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

 Тус улсын нийт өрхийн 11% нь 2017-2022 оны хооронд шимэгчээр халдварласан болохыг Францын эрүүл мэндийн “ANSES” агентлаг судалгаагаар тогтоосон байна. Үүнийг аялал жуулчлал нэмэгдэж байгаатай, мөн бясаа нь хортон шавж устгах бодист тэсвэртэй болж байгаатай холбон тайлбарлажээ.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр бясаа нь ихэвчлэн зочид буудал, галт тэрэг, автобус, аяллын хөлөг онгоц зэрэг хүмүүсийн унтдаг газрын ойролцоо тохиолддог байна.

“Таван одтой зочид буудал, амралтын газруудын ор хөнжлөөс бясаа илэрч байсан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчны цэвэр цэмцгэр байдлаас шалтгаалдаггүй” гэж тус агентлаг цахим хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: USA Today

#Олимп, #Парис, #Франц, #бясаа,