“Хүн амын хоол тэжээлийн  байдал-2023”  үндэсний VI судалгааны багууд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дөрвөн бүс 21 аймгийн 112 сумын өрх, 0-5 насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг судлахаар аравдугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөллөө.

Үндэсний хэмжээний судалгааг хийх 12 багт ажиллах 60 судлаачийг үдэх арга хэмжээнд ЭМЯ-ны холбогдох алба, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлага оролцож судалгааны ажилд нь амжилт хүслээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан энэ удаагийн судалгаагаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судалж, үндэсний болон бүс нутгийн түвшинд төлөөлөх чадвартай, статистик ач холбогдол бүхий тоон үзүүлэлтийг гаргахын зэрэгцээ тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдлыг үнэлж, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлан тогтооно гэдгийг онцлоод “Олон улсын түвшинд таван жил тутамд хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгдөг. Манай улс энэхүү жишгийн дагуу хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх таван удаагийн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын  дэмжлэгтэйгээр 1992, 1999, 2004, 2010, 2016 онд тус тус зохион байгуулсан.

Эдгээр судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан хүн ам ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад чиглэсэн олон талт, цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, өрхийн иоджуулсан давсны хэрэглээг 82.5 хувьд буюу зохистой түвшинд хүргэсэн. Мөн сүүлийн 10 гаруй жилд нярайн эрт амлуулалтыг 70 хувьд, эхийн сүүгээр дагнан хооллолтыг 50 хувьд тогтвортой барьж байгаагаас гадна өсөлт хоцролтын тархалтыг онд 4.3 дахин, бахлуурын тархалтыг 3.7 дахин бууруулсныг дурдаж болно. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдийн дунд тураалын тархалтыг хоёр дахин бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын нэгдүгээр зорилгыг хангаж чадсан бөгөөд хүүхдийн тураал, туранхайн тархалтыг “бага түвшинд” тогтвортой барьж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн зорилтот бүлгийн хүн амыг А, Д аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах зардлыг улсын төсөвт суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан, таван газарт “Хүн амд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх жишиг өрөө”-г байгуулсан бөгөөд ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сургалтын цөм хөтөлбөрт “Хоол-хөдөлгөөн” хичээлийг нэмж оруулсан зэрэг нь үндэсний судалгааны үр дүн гэдгийг судлаачид энэ үеэр ярьж байлаа.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ судалгааны үр дүнг үндэслэн сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын хөгжлийн түншлэгчдэд хүргүүлэх ажлуудыг төлөвлөөд байгааг хэлсэн.
Түүнчлэн энэ удаа ерөнхий боловсролын сургуулийн 6–18 насны хүүхдийг хамруулан бичил тэжээлийн байдлын зарим үзүүлэлтийн анх удаа судлан тогтоох юм байна. Мөн “Хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл” олон улсын жишиг хэмжүүрийг ашиглан тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг анх удаа үнэлнэ. Өрхийн хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл, нийгэм–эдийн засгийн бүс, оршин суугаа байршил, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан тогтоосноор нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх боломж олгоно гэж үзэж байгааг дурдаж байлаа.

Бага насны хүүхдийн хооллолт, насанд хүрэгчдийн хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл (dietary diversity), бичил тэжээлийн байдлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн ХХААБ-ын 2021 онд шинэчлэн боловсруулсан удирдамж, зааврыг ашиглан үнэлж, тэдний хоол тэжээлийн байдалтай холбон судлахаар төлөвлөсөн уг судалгаанд 112 сумаас гадна Улаанбаатар хотын найман дүүргийн 40 хорооны 0-5 насны 2800 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны 4864 хүүхэд, 2800 жирэмсэн эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 2800 нийт 16064 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

#Эрүүл мэндийн яам, #Нийгмийн эрүүл мэндийн төв,