Долоон настай хүү энэ сарын 25-нд 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II багт байх гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай  дуудлага Цагдаагийн газар иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэх, шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна. 

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу Онцгойн 20 аврагч, 3 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэгтэй баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

#эрэн хайх ажиллагаа, #Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар,