Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран Монгол Улсын статистикийн салбарт олон улсын цогц үнэлгээ хийх ажлыг 2023 оны зургадугаар сард эхлүүлсэн. Тодруулбал, энэхүү үнэлгээ нь олон улсын түвшинд ашигладаг стандарт, зөвлөмж, НҮБ-аас баталсан Албан ёсны статистикийн үндсэн зарчмыг мөрддөг нарийвчилсан, цогц дүн шинжилгээ юм.
 
Энэ хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын үнэлгээний баг энэ сарын 27-29-нд Үндэсний Статистикийн Хороонд ажиллаж байна.
 
Үнэлгээний баг албан ёсны болон захиргааны статистикийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, мэдээллийн сан, хүний нөөцийг боловсронгуй болгоход өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж, чиглэл өгч буй. Мөн төрийн байгууллагуудын статистикийн мэдээлэл хариуцсан албан хаагчид, олон улсын хөгжлийн түнш байгууллагууд болон хэрэглэгчдийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

НҮБ-ын Олон улсын үнэлгээний багийн гишүүд:  
Пьетро Женнари, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга, 
Рикке Мунк Хансен, НҮБ-ын АНДЭЗНК-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны статистикийн хэлтсийн дарга, 
Ян Смит, НҮБ-ын АНДЭЗНК-ын албан ёсны статистикийн бүсийн зөвлөх,
Стив Вэйл, НҮБ-ын Европын Эдийн засгийн Комиссын Статистикийн бүсийн зөвлөх асан.

#Үндэсний статистикийн хороо,