Их Британийн Бристолын Их Сургуулийн эрдэмтэд суперкомпьютероор бүтээсэн цаг уурын загваруудыг ашиглан дэлхийн тивүүд нэгдэн нийлж “Pangea Ultima” гэх нэг “супер тив” үүсгэсний дараа уур амьсгалын эрс тэс байдал хэрхэн эрчимжихийг урьдчилан таамаглахаар оролдсон байна.
Судлаачид супер тивийн температур, салхи, бороо, чийгшлийн чиг хандлагыг загварчилж, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг тооцоолохын тулд тектоник хавтангийн хөдөлгөөн, далай тэнгисийн хими, биологийн загваруудыг ашигласан байна.
Үр дүнд нь 250 сая орчим жилийн дараа дэлхийн уур амьсгал хэт халуун, хуурай болох бөгөөд хүн төрөлхтөн, хөхтөн амьтад ийм нөхцөлд бараг амьдрах боломжгүй болохыг тогтоожээ.
“Nature Geoscience” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар “Pangea Ultima” үүссэнээр галт уулын дэлбэрэлт тогтмол болж, нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд ихээр ялгарч, гарагийн температурыг улам нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж тооцоолжээ. Үүгээр зогсохгүй нар улам хурц болж, илүү их энерги ялгаруулж, дэлхийг улам халуун гэж дүгнэсэн байна.
Бристолын их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, уг нийтлэлийн ахлах зохиолч Александр Фарнсворт “40-50 хэмийн температур, түүнээс ч илүү эрс тэс уур амьсгал, өндөр чийгшил нь эцсийн эцэст бидний хувь заяаг шийдэх болно. Хүн төрөлхтөн бусад олон зүйлийн хамт хөлсөөр дулаанаа гадагшлуулж, биеэ хөргөх чадваргүйн улмаас устах болно” гэж хэлжээ.
Түүнчлэн халалтын улмаас хөхтөн амьтдын хоол хүнс, усны эх үүсвэр хязгаарлагдана гэв.
Алс ирээдүйн талаар ийм таамаглал дэвшүүлэх нь ихээхэн эргэлзээтэй хэдий ч супер тивийн газар нутгийн ердөө 8-16%-д нь хөхтөн амьтад амьдрах боломжтой байх болно гэж эрдэмтэд таамагласан байна.
Хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа одооноос зогсоосон гэсэн загварчлал дээр тооцооллоо хийхэд 250 сая жилийн дараа нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин одоогийнхоос хоёр дахин их байна гэсэн тооцоо гарчээ. Хэрэв одооноос зогсоож чадахгүй бол бид ийм нөхцөл байдалтай хамаагүй эрт нүүр тулах болно гэдгийг тайланд дурджээ.
Бристолын их сургуулийн уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн судалгааны ажилтан Юнис Ло “Бид 250 сая жилийн дараа хүн амьдрах боломжгүй гараг бий болно гэж таамаглаж байгаа ч өнөөдрийн хэт халалт аль хэдийн бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тиймээс аль болох хүлэмжийн хийн ялгаруулдаггүй болох нь чухал юм” гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN

#онцолсон, #судалгаа, #хүн төрөлхтний мөхөл, #супер тив, #250 сая жил,