-"Ханжоу 2022" Азийн Наадам-

Азийн Наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг “B” хэсэгт талбайн эзэн БНХАУ, Хятадын Тайпэй болон Хонконг Хятадын багтай өрсөлдөх билээ. Уг нь Ливаны баг энэ хэсэгт багтсан ч олон тоглогч нь гэмтэлтэй байгаа тул эцсийн мөчид нэрээ татсан юм. Тус багийн оронд Хонконгийн шигшээ оролцохоор болсон.

Гэрэл зургийг MPA.mn

Манай залуус нээлтийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж, 50:89-өөр ялагдлаа. Талбайн эздээс Кевин Жан 19 оноо авч, бусад тоглогчдоо манлайлсан бол манай талаас О.Тулга 8 оноо авав. 

Монголын шигшээ хэсгийн дараагийн тоглолтоо Хонконгийн эсрэг энэ сарын 28-нд хийнэ. Улмаар 30-нд Хятадын Тайпэйтай өрсөлдөх юм. Дашрамд, хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн 8-д үлдэх эрхээ шууд авах бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө найман баг нэмэлт тоглолт хийх билээ.

#онцолсон, #Азийн наадам, #Сагсанбөмбөг,