Киевийн Крымийн хойгт хийсэн дайралтын үеэр Оросын Хар тэнгисийн флотын командлагч, адмирал Виктор Соколов болон бусад 33 офицер амь үрэгдсэн болохыг Украин мэдэгдэв.
Украины цэргийнхний мэдэгдсэнээр тэд өнгөрсөн баасан гарагт Оросын тэнгисийн цэргийн албаны хүмүүсийн уулзалтын үеэр Севастополь дахь Оросын Хар тэнгисийн флотын төв байранд цохилт өгсөн байна.
“Оросын Хар тэнгисийн флотын штабт хийсэн цохилтын дараа Оросын Хар тэнгисийн флотын командлагчийг оролцуулаад 34 офицер амь үрэгдсэн. Өөр 105 эзлэн түрэмгийлэгч шархадсан. Штабын барилгыг сэргээх боломжгүй болсон” гэж тусгай хүчин “Telegram”-аар мэдэгдэв.
Оросын Батлан хамгаалах яам Украины мэдэгдлийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Москва өмнө нь Украин Крымд халдсаныг баталсан ч халдлагын улмаас нэг цэргийн албан хаагч сураггүй алга болсон гэж мэдэгдсэн юм. Мөн Соколовын ойр дотны хүмүүс тайлбар өгөхөөс татгалзжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины тагнуулын албаны дарга Кирило Буданов “Voice of America” радиод баасан гарагт болсон дайралтын үеэр наад зах нь есөн хүн амиа алдаж, 16 хүн шархадсан гэж ярьсан байна. Тэрээр Соколовын тухай дурдаагүй боловч зүүн өмнөд фронтын гол шугамын цэргийн командлагч генерал Александр Романчук халдлагын дараа "маш хүнд байдалд байгаа" гэж хэлжээ.
Хэрэв Соколов амь үрэгдсэн нь үнэ бол насыг нь харгалзан Москва түүний үхлийг удаан хугацаанд нууж чадахгүй байж магадгүй юм.
Соколов нь 2022 оны наймдугаар сард Крымд төвтэй Хар тэнгисийн флотын шинэ командлагчаар томилогдсон бөгөөд өнгөрсөн зун Украины хэд хэдэн дайралтад өртсөн Крымийн хамгаалалтыг бэхжүүлэхээр ажиллаж байв.
Тэрээр өмнө нь Номхон далай болон Хойд флотод хэд хэдэн албан тушаал хашиж байсан ба сүүлд командлагчийн орлогчоор ажиллаж байжээ.
Даваа гарагт дайныг дэмжигч Оросын зарим блогчид Украины мэдэгдлийн талаар тайлбар өгөхийг Батлан хамгаалах яаманд уриалсан байна. Тухайлбал, Кремлийн зөвлөх асан, алдартай блогчин Сергей Марков “Бид мэдээллийг илүү хурдан авахыг хүсэж байна ... Бид бүгд Оросын Хар тэнгисийн флотын командлагчийн талаар энгийн бөгөөд тодорхой хариултуудыг хүлээж байна” гэж бичжээ.
Их Британиас нийлүүлсэн "Storm Shadow" пуужин Севастополь дахь тэнгисийн цэргийн штабын дээврийг онож буй баасан гарагт болсон халдлагын дүрс бичлэгийг Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд олонд дэлгэсэн.
Эх сурвалж: The Guardian

#Крым, #Украины дайн, #Хар тэнгисийн флот, #адмирал Виктор Соколов,