Киевийн аюулгүй байдлын алба болон тэнгисийн цэргийн хүчин Крымийн Евпатория хотын ойролцоох Оросын байгууламжид далавчит пуужин, нисгэгчгүй онгоцоор халдаж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг устгасан болохыг Украины тагнуулын албаны эх сурвалж “BBC”-д ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Украин радарын төхөөрөмжийг нь устгахын тулд нисгэгчгүй онгоц, дараа нь агаарын довтолгооноос хамгаалах системийг нь далавчит пуужин ашиглан устгасан байна.

“Радарын төхөөрөмжийг идэвхгүй болгосны дараа манай тэнгисийн цэргийн ангиуд 1.2 тэрбум долларын үнэ бүхий ‘С300’ болон ‘С400’ загварын ‘Триумф’ системийг ‘Нептун’ далавчит пуужингаар оносон” гэж эх сурвалж хэлжээ.

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн 05:40 орчимд дэлбэрэлт болж, цэргийн баазын ойролцоогоос утаа гарч эхэлсэн талаар Украины хэвлэлүүд орон нутгийн оршин суугчдаас иш татан мэдээлсэн байна.

Мөн Крымийн хойгийн баруун хэсэгт орших Евпатория хотын ойролцоо утаа гарч байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

Москва энэ талаар тайлбар хийгээгүй боловч тус улсын Батлан хамгаалах яам Украины 11 нисгэгчгүй онгоцыг устгаж, тэнгисийн цэргийн эргүүлийн хөлөг онгоц руу хийсэн тусдаа дайралтыг зогсоосон гэж мэдэгджээ.

Оросоос томилогдсон орон нутгийн албаныхан цэргийн байгууламж болон агаарын довтолгооноос хамгаалах системд гэмтэл учирсан талаар мэдээлээгүй байна.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах “С400” систем нь 2007 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд хүйтэн дайны үеийн “С300”-ийн сайжруулсан хувилбар юм. Хамгийн сүүлийн үеийн хувилбар нь 400 километр замыг туулж, 48 километрийн өндөрт байгаа байг онох чадвартай. С400” нь мөн нисэх онгоц болон баллистик пуужинг устгах чадвартай.

Украин Крым дахь эзлэн түрэмгийлэгч хүчний эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бололтой.

Өчигдөр Украины хүчин Оросын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополь боомтод томоохон дайралт хийснээ мэдэгдсэн. Үр дүнд нь Оросын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоцонд ноцтой хохирол учруулсан байна.

Халдлагад 10 пуужин ашигласан бөгөөд 24 хүн шархадсан гэж Оросын албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Орост үйлдвэрлэсэн С400 агаарын довтолгооноос хамгаалах систем

Эх сурвалж: BBC

#Крым, #Украины дайн, #агаарын довтолгооноос хамгаалах систем,