Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард Орост айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгааг АНУ-ын албаны хүн хэвлэлд ярьжээ.

Хоёр удирдагч Украины дайнтай холбоотойгоор Москвад зэвсэг нийлүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ гэж албаны хүн мэдэгдэв.

Төлөвлөсөн уулзалт хаана болох нь тодорхойгүй байна.

Мөн Ким өөрийн хуягт галт тэргээр аялах магадлал өндөр байна гэж эх сурвалжууд “New York Times” сонинд мэдээлжээ.

Саяхан Цагаан ордон хоёр улсын хооронд зэвсгийн асуудлаарх хэлэлцээр "идэвхтэй урагшилж" байгаа тухай мэдэгдсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Хойд Солонгост айлчлах үеэрээ “Пхеньяныг Орост их бууны сум худалдахыг ятгахыг” оролдсон гэж мэдэгдсэн.

Кирби цааш нь “Бид БНАСАУ-ыг ОХУ-тай зэвсгийн асуудлаар хийх хэлэлцээрээ зогсоож, Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй гэсэн олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхийг Пхеньянд уриалж байна” гээд, хэрэв Хойд Солонгос Орост зэвсэг нийлүүлбэл АНУ хориг арга хэмжээ авна гэж анхааруулсан юм.

“NYT” сонинд бичсэнээр Ким, Путин хоёрын уулзалт Оросын зүүн эрэгт орших Владивосток хотод болж магадгүй байна.

Тус сонины дипломат сурвалжлагч Эдвард Вонгийн хэлснээр Хойд Солонгосын албаны хүмүүсээс бүрдсэн урьдчилсан баг өнгөрсөн сарын сүүлээр Владивосток болон Москвад айлчилжээ.

Хойд Солонгос нь хиймэл дагуул болон цөмийн шумбагч онгоцны хөтөлбөрүүдэд ашиглах дэвшилтэт технологи болон хүнсний тусламж Москвагаас хүсэж магадгүй гэж Эдвард Вонг үзэж байна.

Гэхдээ айлчлалын талаар мэдээлэл олон нийтэд ил болсноор хувийн аюулгүй байдалдаа ихээхэн анхаардаг Ким Жон Ун бүх зүйлийг цуцлах магадлалтай гэж тэрээр хэлэв.

Ким 2019 онд Владивосток хотод галт тэргээр хүрэлцэн ирэхэд хоёр удирдагч хамгийн сүүлд уулзсан юм.

Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #зэвсгийн наймаа, #Ким Жон Ун, #Украины дайн,