Эмч нар дэлхийд анх удаа хүний тархинаас амьд өт гаргаж авчээ. Энэ явдал өнгөрсөн жил Австралийн Канберра хотод болсон бөгөөд эмч нар мэс заслын үеэр өвчтөний тархины урд хэсгээс “утас шиг зүйл” гаргаж авсан байна.
Эмч нарын хэлснээр өвчтөний хэвлийгээр өвдөх, ханиалгах, шөнийн цагаар хөлрөх зэрэг “ер бусын шинж тэмдгүүд” илэрч байсан ба цаашлаад мартамхай болох, сэтгэл гутралд орох зэрэг шинж тэмдгүүд илэрч байжээ.
Улаан шимэгч өвчтөний тархинд хоёр сар хүртэл хугацаагаар байсан байх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Канберра эмнэлгийн халдварт өвчин судлалын эмч Санжаяа Сенанаяке “Мэс заслын эмч хямсаагаа бариад, хачирхалтай зүйлийг гаргаж авахад тэр нь 8 сантиметр урт амьд цайвар улаан өт байсан. Үүнийг хараад хагалгааны өрөөнд байсан бүх хүн цочирдсон” гэж хэвлэлд ярьжээ.
“Энэ нь сэжиг хүрмээр байснаас гадна урьд өмнө хэзээ ч хүнд тохиолдож байгаагүй халдвар юм.”
“Ophidascaris robertsi” нэртэй уг өт нь “Morelia spilota” гэх Австралийн ихэнх хэсэгт байдаг хоргүй зүйлийн могойнд түгээмэл тохиолддог байна.
Австралийн шимэгч судлалын мэргэжилтэн Мехраб Хоссейн “Emerging Infectious Diseases” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ өвчтөнийг могойн өтгөн болон шимэгчийн өндгөөр бохирдсон ургамал ногоог хүнсэндээ хэрэглэснээр “санамсаргүй байдлаар тээгч” болсон гэж таамаглаж байгаагаа дурджээ.
Өвчтөн 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд шинжилгээгээр тархиных нь баруун урд хэсэгт “хэвийн бус гэмтэл” илэрсэн байна. Хожим 2022 оны зургадугаар сард эдийн шинжилгээ хийх үед мэс засалч түүний тархинаас өт илрүүлжээ. Өвчтөний бие одоо сайн байгаа гэв.
“Ophidascaris”-ийн авгалдай өмнө нь хийгдэж байсан туршилтын судалгаагаар ч хонь, нохой, муур зэрэг гаршуулсан амьтдын биед өсөж томорч байсан удаагүй тул хүний тархинд гуравдугаар шат хүртэл өсөж томорсон нь гарцаагүй гайхмаар зүйл болохыг доктор Хоссейн тэмдэглэжээ.
Австралийн Үндэсний Их Сургуулийн (ANU) анагаах ухааны дэд профессор доктор Сенанаяке уг явдлыг анхааруулга гэж үзэж байна. Түүний хэлснээр сүүлийн жилүүдэд мал амьтнаас хүнд халдвар дамжих эрсдэл нэмэгджээ.
“ANU”- ийн мэдээллээс харвал сүүлийн 30 жилийн хугацаанд 30 шинэ төрлийн халдвар бий болсны дөрөвний гурав нь мал амьтнаас хүнд халддаг зоонозын халдварт өвчин байна.
Эх сурвалж: BBC

#Австрали, #хүний тархи, #амьд өт,