Украины Тэнгисийн цэргийн болон цэргийн тагнуул “тусгай ажиллагаа” явуулж, Оросын эзэлсэн Крымд газардсан болохыг Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар пүрэв гарагт мэдэгдэв.

Энэхүү ажиллагаа нь 2014 онд Оросын булаан авч, өөртөө нэгтгэсэн Крымд Украины арми хуурай замын ажиллагаа явуулж чадна гэдгийг харуулсан ховор тохиолдол болж байна.

Мэдэгдэлтэй хамт дүрс бичлэг нийтэлсэн нь эргийн шугамын ойролцоо шөнө усан дундуур жижиг моторт завь явж байгааг харуулжээ. Цэргийн тагнуулын мэдэгдсэнээр тусгай ажиллагааны бүрэлдэхүүн Крымийн баруун захад, Оленовка болон Маяк суурингийн ойролцоо буусан байна.

Тусгай хүчин бүх зорилтоо биелүүлж, дайсанд хохирол учруулсан гэж мэдэгдсэн боловч ямар зорилт байсныг тодорхойлоогүй.

“Түүнчлэн Украины төрийн далбаа дахин Крымд мандлаа” гэсэн ч, байршил болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Украины тусгаар тогтнолын өдөртэй давхацсан уг мэдэгдэлд Оросын зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский мөн лхагва гарагт Крым дэх Оросын эзлэн түрэмгийллийг зогсооно гэж дахин амлажээ. Гэсэн ч Орос хойгийг орхих шинжгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Крым, #Украины дайн,