Их Британид үндэсний аюулгүй байдлын томоохон шалгалтын явцад Оросын талд тагнуул хийсэн байж болзошгүй гурван этгээдийг баривчилсан тухай “ВВС” агентлаг мэдээлжээ.
Лондон хотын цагдаагийн газар шүүгдэгч нарыг өнгөрсөн хоёрдугаар сард баривчилж, түүнээс хойш цагдан хорьж байгаа бөгөөд бүгд Болгарын иргэд аж.
Тэднийг Оросын аюулгүй байдлын албанд ажилладаг гэж таамаглаж байгаа ба хуурамч бичиг баримт эзэмшиж байсан гэж буруутгасан байна.
Баривчлагдсан этгээдүүд Их Британи, Болгар, Франц, Итали, Испани, Хорват, Словени, Грек, Чех улсын паспорт, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд эзэмшиж байжээ.
45 настай Орлин Руссев, 41 настай Бизер Джамбазов, 31 настай Катрин Иванова нар нь Их Британид олон жилийн турш янз бүрийн ажил эрхэлж, хотын захын хэд хэдэн газруудад амьдарч байжээ.
Шүүгдэгч нарын шүүх хурал ирэх нэгдүгээр сард Лондон дахь Олд Бэйлид болох аж.
Мягмар гарагт цагдаагийн газрын терроризмтой тэмцэх хэлтэс төрийн эсрэг аюул заналхийлэл, тагнуул, ялангуяа Оростой холбоотой сэжигтэй ажиллагаанд зарцуулах цаг улам нэмэгдсээр байгаа талаар олон нийтэд мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд Их Британи дахь Оросын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн шуугиан тарьсан үйл явдал болсон.
2018 онд Оросын тусгай албаныхан Уилтширийн Солсбери хотод давхар тагнуул асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нарыг мэдрэлийн эсийг гэмтээдэг Новичок хэмээх бодис ашиглан хөнөөхийг завдаж байв. Хохирогчид болон хариуцагч мөрдөгч Ник Бэйли нар нь эмнэлэгт эмчлүүлсэн боловч нас барах эрсдэлтэй байжээ.
Тухайн жилийн сүүлээр Скрипалтай холбоогүй нутгийн эмэгтэй Уилтширт сүрчигний саванд үлдсэн мэдрэлийн эс гэмтээх бодисонд хордсоныхоо дараа нас барсан аж.
Мөн 2006 онд Оросын тагнуулын ажилтан асан Александр Литвиненко Оросын төрийн төлөө ажилладаг этгээдүүдийн гарт хордож, Лондонд амиа алдсан байна.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #ОРос, #ТАГНУУЛЫН ХЭРЭГ,