Орос улс шинэ цөмийн шумбагч онгоцнуудаа “Циркон” хэт авиан пуужингаар тоноглож байгааг Оросын хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч компанийн тэргүүн даваа гарагт мэдэгдэв.
“Ясен-М’ төслийн олон зориулалттай цөмийн шумбагч онгоцнууд ... ‘Циркон’ пуужингийн системээр тоноглогдсон байх болно. Энэ чиглэлийн ажил аль хэдийнэ хийгдэж эхэлсэн” гэж Нэгдсэн хөлөг онгоцны корпорац (USC)-ын гүйцэтгэх захирал Алексей Рахманов “РИА” агентлагт ярьжээ.
“885M Төсөл” буюу “Ясен” зэрэглэлийн шумбагч онгоцнууд нь арми, флотыг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд Зөвлөлтийн үеийн цөмийн довтолгооны шумбагч онгоцыг орлох зорилгоор бүтээгдсэн цөмийн хөдөлгүүрт, далавчит пуужин тээвэрлэгч шумбагч онгоц юм.
Далайд суурилсан “Циркон” хэт авиан пуужингууд нь 900 километрийн тусгалтай, дууны хурднаас хэд дахин илүү хурдлах чадвартай тул ийм төрлийн пуужинг эсэргүүцэхэд хүндрэлтэй байдаг.
Энэ оны эхээр Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд Орос улс “Циркон” пуужингуудыг их хэмжээгээр үйлдвэрлэнэ гэж мэдэгдэж байв.
Энэ онд Атлантын далайн баруун хэсэгт цохилт өгөх чадвараа туршсан Оросын олон зориулалттай фрегат “Адмирал Горшков” аль хэдийн “Циркон” пуужингаар тоноглогдсон байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #хэт авиан пуужин, #цөмийн шумбагч, #Циркон,