Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун армийн дээд генералаа огцруулж, боломжит дайнд бэлтгэхийн тулд зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цэргийн сургуулилалтыг өргөжүүлэхийг даалгасан тухай тус улсын төрийн хэвлэл “KCNA” пүрэв гарагт мэдээлжээ.
Ким нь Солонгосын Хөдөлмөрийн намын (ХХН) найм дахь Цэргийн төв зөвлөлийн долдугаар өргөтгөсөн хуралдааны үеэр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна.
Ким цэргийн дээд генерал, Жанжин штабын дарга Пак Су Илийг огцруулж, чөлөөлөгдсөн албан тушаалд генерал Ри Ён Гилийг томилжээ. Ри нь Батлан хамгаалахын сайдын албан тушаалдаа хэвээр үлдээх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Тэрээр өргөтгөсөн хуралдааны өмнө зэвсгийн үйлдвэрүүдээр зочилсон ба энэ үеэр пуужингийн хөдөлгүүр, их буу болон бусад зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг даалгажээ.
Ким мөн хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техникийг үр ашигтай ажиллуулахын тулд дайны сургуулилалтыг тогтмол хийж, байлдааны бэлэн байдлаа байнга хадгалахыг уриалав.
Хойд Солонгос нь есдүгээр сарын 9-нд Бүгд найрамдах улс байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан цэргийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтаар уг арга хэмжээний бэлтгэл ажлын талаар мөн хэлэлцсэн болохыг “KCNA” мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters