Эрүүл, чийрэг байхын тулд өдөрт 10,000 алхам хийх хэрэгтэй гэж эртнээс ярьдаг байсан ч өдөрт таван мянга хүрэхгүй алхах нь ашиг тусаа өгөхөд хангалттай болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.
Польшийн Лодзийн Анагаах Ухааны Их Сургууль болон АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн эрдэмтэд дэлхий даяар 226,000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан байна.
Тэдний олж мэдсэнээр өдөрт ердөө 4,000 алхам нь аливаа шалтгааны улмаас цаг бусаар нас барах эрсдэлийг бууруулахад, 2,300 алхам нь зүрх, судсанд ашиг тусаа өгөхөд хангалттай байжээ.
Гэхдээ илүү их алхах тусам тэр хэрээр эрүүл мэндэд ашиг тустай болохыг судлаачид тэмдэглэв. Өдрийн норм (4,000)-с гадна 1,000 алхам тутамд цаг бусаар нас барах эрсдэл 15%-иар буурдаг байна.
Алхалтын ашиг тусыг хаана амьдарч байгаагаас үл хамааран бүх хүйс, насны хүмүүс хүртэх боломжтой боловч хамгийн их ашиг тусыг 60-аас доош насныхан хүртдэг болохыг мөн тогтоожээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр хөдөлгөөний дутагдлын улмаас жил бүр 3.2 сая хүн нас бардаг ба энэ нь дэлхийн хэмжээнд нас баралтын дөрөв дэх хамгийн түгээмэл шалтгаан болдог байна.
Фитнесийн “Barry's” компанийн хувийн дасгалжуулагч Хони Файны хэлснээр хэт удаан хугацаагаар сууснаас болж бодисын солилцоо удааширч, булчин жижгэрч, тамир тэнхээ муудаж, цаашлаад нурууны асуудал үүсэхэд хүргэдэг аж.
Эсрэгээрээ тогтмол алхах нь цусны даралтыг бууруулж, булчинг бэхжүүлж, ясыг хамгаалж, эрч хүчийг нэмэгдүүлж, эндорфин ялгаруулж, эрүүл хооллолттой хослуулбал жингээ хэвийн хэмжээнд барихад тусалдаг байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Файны хэлснээр алхах нь үе мөч, булчинд ачаалал бага өгдөг тул "бараг бүх хүнд" тохиромжтой дасгалд тооцогддог байна.
Эх сурвалж: BBC

#судалгаа, #эрүүл мэнд, #алхалтын ашиг тус,